Алмас

Манай блогийн нүүр хуудаснаас бусад нийтлэлтэй хуудсанд нэвтрэх үед Kaspersky програм false positive буюу андуурч хааж, вирүстэй гэж мэдэгдэж байсныг олж мэдэж заслаа. Мэдэгдсэн хүмүүст баярлалаа. Энэ талаар Kaspersky руу мэдэгдсэн байгаа бөгөөд засагдах байх аа.

Дахин хэлэхэд манай сайтад ямар нэгэн вирүс байхгүй бөгөөд энэ Касперски програмын илрүүлэгч андуурсан болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл:
Хэрэв та веб сайт ажиллуулдаг бол сайтаа Касперский үйлдлийн системтэй компьютер дээр шалгахад буруудахгүй юм байна шүү. Facebook-ын Iframe ашигласан like товч урьд нь ашиглаж байсан бол HTML5 ашигласан хувилбарыг шинэчилж сайтдаа оруулаарай. Тэгэхгүй бол Iframe ашигласан хуучин like товч clickjack-тай андуурагдаж байна.
Kaspersky, Avast зэрэг вирүсын програмууд "Clickjack"-ыг блоклож хааж байгаа юм байна. Clickjack гэдэг нь хүнийг хүсээгүй байхад нь нууцаар хүсээгүй хуудсанд нь өөр хуудасны хаана ч дарсан өөр вэб хуудсанд хуурч даруулдаг арга юм. Үүнийг Facebook-ын Like даруулж ашигладаг хүмүүс байдаг. Манай сайт нь ямар нэгэн ийм Clickjack ашигладаггүй ба Facebook-ын like товчны хуучин iframe-тэй хувилбар нь ийм clickjack-тай андуурагдан Касперскийн вирүсийн програмд блоклогдсон байна.

  • 2072
  • 4
  • 2

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

tiim bhaa.. skagiin blogruu bas orj bolohgui bsan... kasgui comnoos zugeer bsan neeree
dao хэзээ бичсэн: 2013-12-18 19:58 | |
баярлалаа хө, болчихлоо баярлах
Zurai хэзээ бичсэн: 2013-11-05 10:45 | |
@Zurai
Ямар броузер вэ? Chrome дээр бол ийм заавар байна: http://forums.anvisoft.com/viewtopic-45-5903-0.html
http://forums.anvisoft.com/viewtopic-45-5101-0.html
xvv хэзээ бичсэн: 2013-11-02 13:04 | |
Minii PC-nii Google search-iig Mixidj gsn search daraad baih ym. Ene search-iig oruulahgui arga charga bnu?
Zurai (зочин) хэзээ бичсэн: 2013-10-29 18:15 | |



:-)