xvv

1. Bill Gates ($72,000,000,000 америк доллар)

Microsoft корпорацийн үндэслэгч, гүйцэтгэх захирал. Билл Гэйтс бол зөвхөн АНУ-аар зогсохгүй дэлхийн хамгийн баян хүн. Тэрээр 28 тэр бум америк долларыг зөвхөн хүмүүнлэгийн хандивт зориулсан ч түүнд цаана нь хангалттай их үлджээ.
2. Larry Ellison ($41,000,000,000 америк доллар)

Эллисон 1977 онд мэдээллийн баазын Oracle компанийг үндэслэн байгуулсан ба компани түүнээс хойш өсөж томорсоор л байна. Тэр бол АНУ-д Билл Гэйтс, Варрен Буффет нарын дараа ордог 3 дах хамгийн баян хүн юм.

3. Jeff Bezos ($27,200,000,000 америк доллар)

Интернет худалдаагаар зогсохгүй үүлэн сервер хангалтын (cloud industry) салбарт тэргүүлэгч Amazon.com-ын үүсгэн байгуулагч, CEO Жефф Безос. Ташрамд дурдахад Amazon маань бидний сайн мэдэх цахим ном уншигч Kindle-г гаргадаг.

4. Larry Page ($24,900,000,000 америк доллар)

Google-ын үүсгэн байгуулагчдын нэг тэрээр АНУ-ын технологийн салбарын хамгийн баян 5 хүний нэг. Пэйж одоо компанидаа CEO-оор туслан ажилладаг.

5. Sergey Brin ($24,400,000,000 америк доллар)

Сергей Брин бол Лэрри Пэйжийн хамт Google-ийг үүсгэн байгуулсан ба одоо Google нүдний шил зэрэг гайхалтай төслүүдийг удирдан ажилладаг. Ташрамд дурдахад google glass буюу гүүглийн шилний талаар дуулаагүй бол та гайхамшигт Google.mn хайлтын системээс хайгаад мэдэх боломжтой. Сергей Брин Toyota Prius машин унадаг, эко хүн гэдгээрээ өөрөөрөө бахархдаг гэж хэлсэн байдаг.

6. Mark Zuckerberg ($19,000,000,000 америк доллар)

Нэг цаг үед хакер байсан, одоо технологийн салбарын нэгэн од болон гялалзаж буй Марк Зукерберг бол Facebook-ийг үүсгэн байгуулагч, CEO юм.

7. Stever Ballmer ($18,000,000,000 америк доллар)

Microsoft компанийн гүйцэтгэх захирал байсан тэрээр жил орчмын өмнө халагдан, тэтгэвэрт гарсан.

8. Michael Dell ($15,900,000,000 америк доллар)

Dell 1984 онд үүсгэн байгуулсан компьютер үйлдвэрлэгч компаниа саяхан өөрийн болгосон. Хувьцаа эзэмшигчдээс $25 тэр бум америк доллараар компаниа худалдан авсан байна.

9. Paul Allen ($15,800,000,000 америк доллар)

Microsoft компанийн үүсгэн байгуулагчдын нэг тэрээр Seattle Seahawks хөл бөмбөгийн баг ба Portland Trailblazers сагсан бөмбөгийн багийн эзэн юм.

10. Laurene Powell Jobs ($15,000,000,000 америк доллар)

Бидний сайн мэдэх iPhone утас, Apple компьютерын үйлдвэрлэгч Apple компани, хүүхэлдэйн киноны Pixar студийг үүсгэн байгуулагч Steve Jobs-ын бэлэвсэн гэргий тэрээр бас нэгэн баян хүний тоонд ордог.

11. Pierre Omidyar ($8,500,000,000 америк доллар)

Интернетийн дуудлага худалдааны алдарт eBay сайтыг үүсгэн байгуулагч тэрээр одоо хүмүүнлэгийн хөрөнгө оруулалтын байгууллага удирдан ажилладаг.

12. Eric Schmidt ($8,300,000,000 америк доллар)

Компьютерын анализын Lex програмын зохиогч тэрээр Novell компанид удирдах ажил хийж байгаад 2001 оноос Google хайлтын системийн CEO-оор 10 жил ажилласан. Одоо тэрээр гүүгл хайлтын системийн гүйцэтгэх захирал.

13. Elon Musk ($6,700,000,000 америк доллар)

Сансарт төлбөртэй нисгэх төсөл болох SpaceX-ыг үүсгэн байгуулагч, CEO, гүйцэтгэх захирал Elon Musk бол Tesla Motor машины үйлдвэрийн үүсгэн байгуулагчдын нэг ба тэрээр дэлхийд алдартай онлаин төлбөрийн систем PayPal-ын үүсгэн байгуулагчдын нэг юм.

14. David Duffield ($6,400,000,000 америк доллар)

Энтерпрайс програм хангамжийн магас Workday Inc. компанийн үүсгэн байгуулагч. Тэрээр анх програмчлалын PeopleSoft компанийг үүсгэн байгуулсан ба компаниа Oracle компанид зарж, түүний дараа Workday компаниа үүсгэн байгуулснаар 2012 оноос хойш түүний хөрөнгө гурав дахин нэмэгдсэн гэж Форбес сэтгүүлд мэдээлжээ.

15. Dustin Moskovitz ($5,200,000,000 америк доллар)

Facebook-ийн үүсгэн байгуулагчдын нэг тэрээр Facebook-ын хувьцааны 7.7%-ыг эзэмшдэг ба 2008 онд Asana хэмээх хувийн компаниа байгуулахаар Facebook-ээс гарсан. 2011 оны 3 сард Форбес сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн залуу, өөрийн хүчээр баяжсан хүнээр шалгаруулж байсан.

Эх сурвалж: http://lag.mn/news/article61/

  • 2774
  • 1
  • 1

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

goy medeelel b.na
Зочин хэзээ бичсэн: 2014-07-21 13:22 | |



:-)