xvv

Зарим хүмүүсийн мөрөөдөл биелэлээ олсоор л.  Хүмүүс мэдээлэл зүйн хөгжлийн чиг хандлагын талаар ярилцсаар маргалдсаар л байна. Шууд хэлж мэдэхгүй ч миний бодлоор хойд туйл руу л яваад байна уу даа ирмэх
Amazon.de сайтын бэстсэллэр зөөврийн компьютерын 2 нь Apple, Sony-г ялсан Линукс үйлдлийн системтэй машинууд байна. Цаашдаа энэ тоо улам улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна ярзайтал инээх

click here


Саяхан сонссон бас зарим нэгэн мэдээнүүд:
  • 10 жилийн дараа гэхэд хүний тархийг дуурайлгаад хийчихнэ гэнэ. Тэгэхээр компьютерууд бол бараг л сэтгэж эхлэх нь  байна шүү дээ. Компьютертайгаа хэрэлдээд л, аягүй бол эхнэрүүд РС-тэй харддаг байсан бол РС-үүд эхнэртэй хардах энэ тэр болохым байна л даа инээх http://news.bbc.co.uk/2/hi/technology/8164060.stm
  • Нөгөө хүний биеийн гэрлэн бүрхүүл энэ тэр гээд яриад байдаг тэрнийг бас Японы эрдэмтэд судлаад гаргаж ирээд байх шиг байна. Яваандаа энэ АУ-ы маш нарийн оношлогооны технологи ч болж магадгүй. Эхлээд уншиж байхдаа ясны фосфортой холбоотой байх гэсэн чинь бас өөр юм байна. Өдөрт цагаар өөрчлөгдөж байдаг, метаболизмтай холбоотой эд гэнэ. Гэхдээ нөгөө сүнс сүлдтэй ч бас холбоотой байх эсэхийг нь хэн мэдлээ.  http://news.aol.com/article/humans-glow/584160
  • Эр бэлгийн эсийг лабораторид гаргаад авчихаж цаана чинь. Үргүйдэл г.м хүний амьдралд гардаг их хэцүү асуудлууд иймэрхүү байдлаар шийдэгдэх боломжтой болж байгаа гэсэн үг байх даа. Ер нь л шинжлэх ухаан гайхалтай хөгжиж байна шүү. http://news.bbc.co.uk/2/hi/health/8138963.stm

(Мэдээлэл оруулахгүй их удаж байна. Манайхан яагаад бүгд таг болчихов? Хэрвээ та бүхэнд ямар нэгэн авахыг хүссэн
мэдээлэл, асуух зүйл байвал сэтгэгдэл бичээрэй.)

  • 2291
  • 1
  • 1

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

өө заза гайхалтай. 20 жилийн дараа хүүхдээс маань робот хүрч ирээд "Гэрлэе" гэж магадгүй л юм байна шүү кк.

Linux маань ч эрчээ авч байна шүү. Зах зээлээ ингээд эзлээд байх юм бол хаалттай эхийнхнийг нэг сайн цочроох боломж ч байна шү хө.

За би чадвал өнөөдөр орой нэг нийтлэл бичнээ. Сүүлийн үед нөгөө Жагдаг, Дөлөө 2ын яриа нэгийг бодогдуулах болоод байгаа. Нээрээ сүүлийн үед хэт удаан таг болж байгаа юм байна шүү Дусалынхаан!!! (Анхааруулга намайг хамарна!)
WOHLOV хэзээ бичсэн: 2009-07-26 02:39 | |



:-)