xvv

Энэ асуултыг цөөнгүй хүн тавьдаг тул Мөнхбаатар андын блогоос хуулж орууллаа. Та мэдээллийн технологитой холбоотой зүйлсыг блогоос нь уншиж болно шүү: http://itblog.gmb.mn/


Зөвхөн GMobile гэлтгүй өөр интэрнэт хэрэглэдэг бас холбогдож болохгүй байгаа бол юутай ч оролдоод үзээрэй. Болж магадгүй.

GMobile-н интэрнэт хэрэглэдэг юм л даа. Windows дээр бол бараг л асуудалгүй нэт-д холбогдчихоод байгаа юм. Харин Ubuntu болон linux дээр тохируулж чадахгүй байгаа хүмүүс бас байж магадгүй гээд оруулчихлаа. GMobile-ийн acces-box нь dial-up, wireless, modem, usb-modem энэ тэрийн аль нь юм бүү мэд. Аль алинаар нь оролдоод болохгүй байсан юм.

Ubuntu дээр интэрнэтэд холбогдох гээд чадахгүй болохоор нь санаа алдаад л эргээд Windows-оороо нэлээн удаан явлаа. Тэгээд нэг өдөр зориг ороод яадаг ч байсан өнөөдөр заавал УБУНТУгаасаа интэрнэтэд холбогдоно гээд үзэж нэлээн ноцолдсондоо. Өглөөнөөс аваад интэрнэт ухаж ухаж үдэш болохын алдад нэг юм болов оо хө. Бөөн баяр. Тэгээд л эргэлт буцалтгүй linux-чин болж байгаа юм даа. Нэг буянтай пакистан нөхөр яаж холбогдсоноо бичсэн байсныг нь Монголчлох товчлохын голоор хүргэе.


$ lsusb
========================================
Bus 005 Device 001: ID 0000:0000
Bus 003 Device 001: ID 0000:0000
Bus 004 Device 001: ID 0000:0000
Bus 002 Device 004: ID 05c6:3197 Qualcomm, Inc. CDMA Wireless Modem/Phone
Bus 002 Device 001: ID 0000:0000
Bus 002 Device 001: ID 0000:0000
Bus 001 Device 001: ID 0000:0000
========================================

Нэг иймэрхүү юм гарч ирнэ. Өөр ямар нэгэн юм USB-гээр холбосон бол өөр зүйл гарч ирнэ. Тэр нь гэхдээ хамаагүй.

$ sudo modprobe usbserial vendor=0x05c6 product=0x3197

Энд арын тэр үсэг тоонууд "Bus 002 Device 004: ID 05c6:3197 Qualcomm, Inc. CDMA Wireless Modem/Phone" байгаатай адилхан байх ёстой. Компьютэрээсээ хамаараад өөр өөр байна.

$ dmesg

Энэ хэсэг байхгүй байсан ч болох юм шиг байна лээ. Гэхдээ юмыг яаж мэдэх бичиж уншуулаад модемтойгоо холбогдсон эсэхээ шалгачих.

$ sudo apt-get install wvdial

Энэ нь wdvial гэсэн програмыг суулгаж байгаа гэсэн үг нь ойлгомжтой. Энэ коммандыг ажиллуулангуут sudo password гэж асууна. Энэ нь super user-ын буюу root-ын нууц үгийг асууж байгаа юм.

$ sudo wvdialconf /etc/wvdial.conf

========================================
Scanning your serial ports for a modem.

Modem Port Scan<*1>: S0 S1 S2 S3
WvModem<*1>: Cannot get information for serial port.
========================================
Гэсэн эхлэлтэй бичигнүүд байх ба сүүлчээсээ өмнөх мөрөнд:

========================================
Modem configuration written to /etc/wvdial.conf.
========================================

гэж байвал комманд амжилттай биелэгдсэн гэсэн үг.

$ sudo gedit /etc/wvdial.conf

Текст засварлагчаар засвар хийнэ гэсэн үг.

========================================
[Dialer Defaults]
Init1 = ATZ
Init2 = ATQ0 V1 E1 S0=0 &C1 &D2 +FCLASS=0
Stupid Mode = yes
ISDN = 0
Modem Type = USB Modem
New PPPD = yes
Phone = #777
Modem = цаанаасаа тохируулагдчихсан байна. өөрчлөх хэрэггүй.
Username = таны хэрэглэгчийн нэр
Password = таны нууц үг
Baud = 460800
========================================


Stupid Mode = yes гэсэн мөр зарим тохиолдолд байхгүй байж магадгүй. Минийх дээр лав байгаагүй. Үүнийг copy-paste хийгээд нэмчихээрэй.

$ sudo wvdial

Энэ коммандаар интэрнэтэд холбогдож байх болно. Terminal дээр

========================================
WvDial<*1>: WvDial: Internet dialer version 1.56
WvModem<*1>: Cannot get information for serial port.
WvDial<*1>: Initializing modem.
WvDial<*1>: Sending: ATZ
WvDial Modem<*1>: ATZ
WvDial Modem<*1>: OK
WvDial<*1>: Sending: ATQ0 V1 E1 S0=0 &C1 &D2 +FCLASS=0
WvDial Modem<*1>: ATQ0 V1 E1 S0=0 &C1 &D2 +FCLASS=0
WvDial Modem<*1>: OK
WvDial<*1>: Modem initialized.
WvDial<*1>: Sending: ATDT#777
WvDial<*1>: Waiting for carrier.
WvDial Modem<*1>: ATDT#777
WvDial Modem<*1>: CONNECT
WvDial<*1>: Carrier detected. Starting PPP immediately.
WvDial: Starting pppd at Sun Feb 10 22:18:34 2008
WvDial: Pid of pppd: 7410
WvDial<*1>: Using interface ppp0
WvDial<*1>: pppd: P?[06][08]??[06][08]
WvDial<*1>: pppd: P?[06][08]??[06][08]
WvDial<*1>: pppd: P?[06][08]??[06][08]
WvDial<*1>: pppd: P?[06][08]??[06][08]
WvDial<*1>: pppd: P?[06][08]??[06][08]
WvDial<*1>: local IP address **.**.**.**
WvDial<*1>: pppd: P?[06][08]??[06][08]
WvDial<*1>: remote IP address **.**.**.**
WvDial<*1>: pppd: P?[06][08]??[06][08]
WvDial<*1>: primary DNS address ***.***.***.***
WvDial<*1>: pppd: P?[06][08]??[06][08]
WvDial<*1>: secondary DNS address ***.***.***.***
WvDial<*1>: pppd: P?[06][08]??[06][08]
========================================

гэсэн бичигнүүд гарч ирж байвал okay гэсэн үг. Ip болоод сүүийн хэдэн мөрөн дэхь текстүүд зөрж болно. Ингээд интэрнэтэд холбогдчихсон гэсэн үг. Энэ терминал-аа хаавал интэрнэт салгагдана гэсэн үг.

Дараа интернэтэд холбогдохдоо
$ sudo wvdial
гэсэн хамгийн сүүлийн коммандыг тэрминал дээр бичихэд л болно.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ubuntu
bi ubuntu suulgaad net holboh gesenchin boldoggui ee yag yaj holbodiin bee tuslaarai. ene deer bgaa zaavariig haraad oilgoh yum yuch alga kkk
eve хэзээ бичсэн: 2012-08-03 18:35 | |
@gankhuu
Болж байна уу тээ?
Алмас хэзээ бичсэн: 2011-02-14 17:56 | |
талархлаа
маш их талархлаа.. та бүхний ажилд амжилт хүсье.
gankhuu (зочин) хэзээ бичсэн: 2011-02-14 17:03 | |
Болохгүй байх өө. тэр Xlite-ынхаа оронд Twinkle програмыг суулгаад тохируулаад хэрэглэж болно. wine ашиглах хэрэггүй.

Жнь: Domain: 203.91.115.91
SIP User ID: 98680001 (username),
Password: (тухайн хэрэглэгчийн password)
Зураг дээр харуулав. Нууц үгийг хоосон орхисон байгааг анхаараарай.


Алмас хэзээ бичсэн: 2011-02-11 17:25 | |
вайнэ ашиглаад
wine ашиглаад жи мобайлын интэрнэт дугаарыг ажиллуулж яриж болдог xlite гэдэг программыг суулгаж болоод байнаа харин дууны төхөөрөмжөө танидаггүй ээ тэрийг залруулах боломж байгаа болов уу
ganhkuu хэзээ бичсэн: 2011-02-11 16:53 | |
Ekiga л зүгээр байх даа. Тэг тэг хэнд нь ч хандсан болно дөө.
Алмас хэзээ бичсэн: 2011-02-06 18:17 | |
almasdaan гялайлаа интэрфон утасны талаар
Ихэд талархлаа. 5 төрлийн утас байнаа. Мэддэг хүнд амархан л юм байна. Сайн судалж мэдэхийг хичээнээ. Бүр арга тасарвал эрхэм алмас танд дахин хандаж болох уу
gankhuu (зочин) хэзээ бичсэн: 2011-02-05 20:59 | |
Баярлалаа. баярлах Амжилт хүсье. Адилхан програм байдаг. Applications->Internet->Ekiga Softphone гэж байвал. Байхгүй бол Software Center рүү ороод SIP phone эсвэл ekiga гэж бичээд хайхад гараад ирнэ. Тэгээд суулгаад л Xlite шигээ тохируулаад болчих байх аа. Адил төрлийн програм байгаа.
Алмас хэзээ бичсэн: 2011-02-05 11:24 | |
сар шинийн мэнд
сайн байна уу Дусал блок нэтийн залуусаа Би гэдэг өчүүхэн мэдлэгтэй хүн энэ үбүнтү гэдгийг их сонирхож байгаамаа Надад энэ талын мэдлэг маш дутуу бөгөөд танай бологоос их зүйл мэдэж сурч байгаадаа баяртай бас олзуурхаж байдаг шүү. Миний бие түүхийн багш мэргэжилтэй бөгөөд энэ талын сонирхол хоббитой юм байгаамаа. одоогоор гадаад нутагт амьдарч байна. жи мобайлын дугаараар яридаг xlite гэдэг программыг үбүнтү дээр ажиллууулан ярих боломж байгаа болов уу боломжтой бол нэг бичлэг оруулж өгөөч. Зав цагаа хугаслан үнэтэй олон мэдлэг өгч байдаг та нөхөд залууст их баярлаж явдагаа дахин хэлеээ сар шинийн мэнд
gankhuu (зочин) хэзээ бичсэн: 2011-02-04 21:41 | |
ирмэх миа зүрх өвдөх ууртай уйлах
Зочин хэзээ бичсэн: 2010-09-23 13:33 | |
Монгол гарын авлага ч бараг байхгүй байх аа. Баруун талын холбоосууд дотроос Cosmosbirds блог руу ороод үз дээ. Тэнд анхан шатны тушаалууд байсан санагдана. http://wiki.limnux.net дээр бас байж магадгүй.
xvv хэзээ бичсэн: 2010-08-31 17:59 | |
Mun Ubuntu deer DOS shig ter terminal deer n bichdeg CODE nii uchir nachiriig tungaaj uguh Mongol gariin avlaga ene ter bna u? Tuslaach ho.
Зочин хэзээ бичсэн: 2010-08-31 12:21 | |
bi Ubuntu-g anh suulaj turshij uzej bna l daa. taalagdlaa tegehdee minii G-Mobile-n Qualcomm U-800 utasaar netruu shuud holbogdson tanihdaa ch shuud taniad alivaa neg asuudal uuseegui shd. Tiim hetsuu holbogddog um u? Bi shinehen bolohoor yamarch bsan shuud holbolt hiisen, bolson.
Зочин хэзээ бичсэн: 2010-08-31 12:19 | |
Ubuntu дээр бол firestarter гээд програмыг Ubuntu software center дотроос суулгаад тэрүүгээр internet connection sharing хийх боломжтой.
Windows дээр бол манай блогоос хайгаад олчих, заавар байгаа.
Алмас хэзээ бичсэн: 2010-04-20 23:55 | |
hi ene G-mobile-iin modem-oor 2 PC deer net oruulj boloh uu tuslaach yaj holboh be????
Зочин хэзээ бичсэн: 2010-04-18 18:05 | |



:-)