Алмас

Нээлттэй эх дэмжигч, сонирхогч, хөгжүүлэгчдийн нээлттэй уулзалт Open Beer Party маань сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт болж байхаар тогтоод байгаа. Энэ сарынх буюу 2010 оны 4-р сарын уулзалт маань ирэх долоо хоногийн Пүрэв гараг буюу 29-нд болох гэж байна.
Энэ сарын уулзалт дээр 2010 оны InstallFest ажиллагааны зохион байгуулалтын талаар ярилцах тул та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Мэдээж мэддэг мэддэггүй, чаддаг чаддаггүй, сурч байгаа, зүгээр л сонирхож байгаа, эмэгтэй, эрэгтэй хүн бүхний өмнө нас, хүйс, шашин шүтлэг, арьсны өнгө үл харгалзан хаалга нээлттэй. ирмэх Дан ганц InstallFest биш өөр юу хүссэнээ мэдээж хоорондоо ярилцах, танилцах, танилын хүрээгээ тэлэх боломжтой.
Уулзалтын бас нэгэн онцлог нь нэлээд алдартай линукс тархац Ubuntu системийн 10.04 хувилбарын нээлттэй давхцаж байгаа юм. Хамгийн эхэнд ирсэн 10 хүнд 10.04 CD-г бусдаас өмнө суулгаж туршиж үзэх боломж олдох сурагтай байсан шүү ирмэх

Хаана, хэзээ?
Баруун 4 замаас урагш Рокмон буилдинг барилгын замын урд байрлах Premiership ресторанд 19 цагт.

Тайлбар: Энэ уулзалт нь ямар нэгэн такс төлбөргүй бөгөөд хүн бүр өөрийн захиалгыг өгч тооцоогоо өөрөө хариуцдаг.

Хүсэлт: Ирсэн хүмүүс бусдыгаа хүндлэн аль болох тамхи татахгүй байхыг хүсэж байна.

Холбогдох мэдээлэл:

  • 2000
  • 3
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ohh haa ochnoo ярзайтал инээх
Зочин хэзээ бичсэн: 2010-04-26 23:44 | |
ҮҮш мань чинь яаг 21, энэ тэр гээд л очийшд тарчихгүйм байгааздээ smug smug
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 2010-04-23 15:42 | |
Nice ochno oo!!!!!

Bnga zohion bguulna gj bga ni mash ih taalagdaj bn shuu1!!!!!!


Almas sn zaluu shuu hhaha
Almas2 хэзээ бичсэн: 2010-04-21 23:59 | |



:-)