xvv

Лимнукс, Космосбөрдс болон мэдээлэл зүйн багш нарт амжилт хүсье. Маш зөв, маш сайхан зүйлсийг залуус хийж байгаа юм байна баярлах



Бид (Монголын Линукс Хэрэглэгчдийн Бүлгэм) энэ амралтын өдрүүдээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 сургуулийн "Багшийн Хөгжил" төвийн бүх тооцоолуур дээр Edubuntu буюу боловсролд зориулсан Үбүнтүгийн тархацийг амжилттай суулгаад дууслаа. Энэ хичээлийн жилийн эхнээс эхлээд Мобиком корпарацийн "Моби Тэмүүлэл" төсөл Баянзүрх дүүргийн 19 сургууль хамрагдаж орчин үеийн Acer ширээний тооцоолуур болон DELL серверээр сургууль бүр хангагдсан байх юм.
Нэгэнт боловсролд хөрөнгө оруулж байгаа юм чинь хулгайн програм хангамжаас татгалзан нээлттэй эхийн програм хангамжийг лицензийн дагуу авч ашиглуул гэсэн уриалга гарган үүнийг хэрэгжүүлэхэд манай Лимнукс бүлгэмийг туслаач ээ гэсэн хүсэлтийг тавьснаар манай бүлгэмээс сайн дурын 10 аад залуучууд 19 сургуулиар явж ажиллаа. Энэ ажил хэрэгжихэд нөлөөлсөн Булгантамир, Зохихсүрэн, Тогтохжаргал гэх нэр бүхий багш нартаа баярлалаа. Мөн "Моби Тэмүүлэл" төслийнхөндөө баярлалаа. Бидний хамтын хүчээр өнөөдөр асар том аврага модны үрийг тарьчихлаа. Бид урамтай байна. Суулгаад дуусангуут амтанд ороод сонирхож байгаа тэр хүмүүс болон хулганаасаа гараач салгаж чадахгүй сонирхон байгаа бяцхан дүү нарыгаа харахад сайхан байлаа. Бас нөгөөтээгүүр бидэнд маш том хариуцлага хүрээд ирлээ. Доороос түрэн ургахын тэмүүлэх тэр том модны үрийг ургахад нь ямар нэгэн саадгүйгээр таатай орчин бүрдүүлэх их ажил ундарлаа. Бүгдэд нь амжилт хүсье!

Мэдээллийн эх сурвалж: http://www.cosmosbirds.org

  • 2296
  • 6
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

миа loser not talking
Зочин хэзээ бичсэн: 2011-05-18 19:38 | |
geser bolno shuu dee. limnux bulgemd hen ch elsej bolno.
Зочин хэзээ бичсэн: 2011-02-05 11:13 | |
hi
Үнэхээр сайн зүйл хийсэн байна шүү. Ийм арга хэмжээнд хамт явж суралцах юмсан.
Geser (зочин) хэзээ бичсэн: 2010-11-12 23:32 | |
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 2010-11-11 23:21 | |
Sain bn zalusaa
Amjilt husye.. zaluusaa sn bn
Ubuntu Man (зочин) хэзээ бичсэн: 2010-11-10 15:30 | |
Буянтай ажил хийжээ. Баяр хүргье тэврэлт
LetMaidar хэзээ бичсэн: 2010-11-10 10:05 | |



:-)