Автоматжуулалт ба сонгууль
Банкны АТМ автомат, гэрийн компьютер, төлбөрийн карт, их сургуулийн элсэлтийн тестийн машинаас эхсүүлээд эмнэлгийн олон автомат машинуудад хүн төрөлхтөн итгэж, түүгээр тооцоолоод, тоолоод гарсан үр дүнд хүмүүсээс илүү итгэдэг болоод нэлээд удаж байна.
Гэтэл өнөөдөр автомат машинаар сонгууль хийх хуулийг өөрсдөө баталчихаад, бас татвар төлөгч бидний нэлээдгүй мөнгөөр худалдан авч оруулж ирээд, олон инженер техникчид тестэлж шалгачихаад тоолсон сонгуулийн хариугаа одоо буруу гээд, үүнд итгэлгүй гараар тоолно гээд зүтгээд байгаа нь нэг биш нэлээн олон алхам ухарч нөгөө л цаастайгаа зууралддаг үедээ эргэж очих гээд байгаа мэт?
Яг үнэндээ гол асуудал ийм автомат системийг будилуулах нь хэцүү тул түүнд бурууг өгч байгаад гараараа тоолж, хуучин будилуулдаг, шургуулдаг, нэмдэг, хасдаг нөгөө л муу аргаа хэрэглэн сонгуулийн үр дүнг өөрсдийн хүссэнээр өөрчлөх гээд байгаа асуудал мэт харагдах юм? Энэ талаар та сэтгэгдлээ бичээрэй.

2012-6-30,21:33 | Ангилал: Нууцлал, Хамгаалалт
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (12) | :
Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол
асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.
Automat mashiniig testlesen injener-iin huwid bi mashin deer 100% batalgaa ugch chadnaa.

zaluu
harin ter mashinii sanal toolohiin huvid zuv margaldana gevel tooloh mashiniihaa 2 tald delgetstei cabin bairluulaad orohdoo ehnii cabinaar dairch tuhain mashinii sanaliin toog haraad daraa n nuguu cabinaar dairch shine toonii zuruug harahad bolno

Даамал
Программ хангамжийн инжинер мэрэгжилтэй хүний хувь дэрээс нь уг сонгуульд гар бие оролцсон хүний хувь уг сонгуулын үр дүнг машинлуу чихэх нь утгагүй асуудал гэж боджийн комьпютерийн мэрэгжилтэй хүн энэ сонгуулын нууцлалын хараад ойлгох болон машинд анхнаасаа үл итгэх байсан юм бол ингэж мөнгө үрэх шаардлага байсанч юм уу. улс төр ашиг сонирхол л юм даа

Ер нь бол гараар дахин тоолж засах биш машинуудыг тестэлж шалгах нь илүү зөв юм байна...
http://seniorexpert.blogspot.com/2012/07/blog-post.html
http://seniorexpert.blogspot.com/2012/07/blog-post.html

Хамгийн гол нь бас гараар тоолохоороо янз бүрийн байдлаар булхай оруулдаг, хуудсыг нь элдвээр өөрчилдөг асуудал байгаа...

Тэгвэл баримт ярьж болох юм. Одоо дэлхийн хэдэн улс энэ автоматжуулсан системээр сонгуулиа явуулж байгааг мэдэх үү? Хэд нь тэр бидний даган дууриаж, магтах дуртай өндөр хөгжилтэй орон бэ? "Hacking democracy" гэж баримтат кино ч энэ тухай харуулсан байна.

Oor bishee, avtomat bol avtomat...MAN gsn n ih bol AN-g avtomatoor nemdeg etr program suulgasan gj bodood bgaam bh daa,,,,ingej yarij bgaa humuus program gj yu baidgiig er n gadarladagchgui bh.

Сонгуулийн санал тоолох, АТМ-с мөнгө тоолж авах 2 бол шал өөр зүйлс гэж бодож байна. Саналыг тоолох нь улс үндэстний эрх ашиг, ирээдүй, тусгаар тогтнолын тухай асуудал. Мэдээж машин алдаагүй тоолно. Гэхдээ хэн яаж програмчилснаас хамааарна гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Үнэхээр зөв хийсэн бол алдаа байхгүй. Гэхдээ буруу хүмүүс, буруу зорилгоор, буруу код оруулсан байхыг бас 100 хувь баталгаажуулж чадахгүй ш дээ. Тиймээс ийм зүйлийг автоматжуулна гэж зардал гаргах нь дэмий зүйл. 2 сая хүний санал гараар тоолоход гарах зардал бол шалихгүй л шалтаг.

хэхэ. Уг нь ч давхар тоолоход болохгүй ч юмгүй л байх л даа. Гол нь тоолж байна гээд дундуур нь будилаантуулах гээд байгаа сурагтай л байна...
Ямар ч гэсэн нэг ийм мэдээлэл байна:
Сонгуулийн хорооны дарга Лувсанжав гараар тоолох хуулийн заалт байхгүй, намуудын хэлж байгаа шиг ноцтой зөрчил гараагүй машины дүнг хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдэв.
Одоогийн байдлаар: АН-35.32%
МАН-31.31%
МАХН-МҮАН-22.1%
ИЗНН-5.2%
УИХ нэр дэвшигч: АН-22
МАН-18
МАХН-МҮАН-4 хүн тус тус нэрээр гарсан.
БЗД, Дархан уул,Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшигч Батзориг, Хаянхярваа, Эрхэмбаяр нар 28%-н босго даваагүй учир эдгээр тойрогт дахин санал хураалт явуулах юм байна.

зарим хүмүүс АТМ -с мөнгөө авчаад тоолдын байлээ.. кк

Миний хувьд лав АТМ-ээс мөнгө авахад нэг удаа ч илүү ба дутуу гарч ирж байгаагүй. Миний компьютер эвдэрч байсан тохиолдол бий ч гэсэн буруу тооцоолж байсан тохиолдол бас л байхгүй. Би гар утасныхаа тооны машинд итгэдэг. Тэгтэл тэрнээс хамаагүй энгийн зүгээр л тоолох тэр сонгууль тоолдог машин л алдаатай байгаад, тэгээд болохгүй юм гэнэ дээ? Итгэхэд хэцүү л байгаа юм даа тээ.

Миний хувьд бол тэр машин зөв тоолсон гэж бодож байна. Програмчлал дээр л алдаа гарахгүй бол. Ер нь Энэ чинь л Монголчууд шүү дээ зарим оронд хийж чаддаггүй зүйлийг хийдэг. Харин бид нар үр дүнд итгэх ёстой. Эс бөгөөс 1924 он руугаа буцаж ухарсан нь дээр. 