Монголд интернет цензуртэй болж эхэлж байна уу? Энэ хэнд ашигтай вэ?
Ийм нэгэн мэдээлэл гарчээ:
http://www.news.mn/content/124178.shtml
Сонирхоод сайтуудыг орж үзэхэд гадаадаас хандаж, орж хэвийн ажиллаж байна. Тэгэхээр Монголын интернет Хятадын араас орж байна уу яаж байна? Зөвхөн Монголоос үзэж болохгүй зарим сайтыг интернет түгээгч дээр нь хааж эхэлсэн байх юм? Хуулийн хувьд үнэн шударга зөв мэт боловч улс үндэстнийхээ эрх ашгийг бодвол энэ нь буруу л үйлдэл мэт?
Дээр нь ингэлээ гээд гадаадын олон сайт, торрент, бусад ийм сайт, татаж авах боломжуудыг бүгдийг нь интернет түгээгч компаниуд хааж эхэлнэ гэсэн үг үү? Эсвэл зөвхөн Монголынхоо ийм сайтуудыг Монголоос нэвтрэх боломжгүй болгоод орхих уу?
Америкт ийм хууль гарах гэхэд нь ийм байдлаар тэмцээд болиулж байсан...
Зохиогчийн эрх зөрчсөн зүйлийг хааж байгаа юм бол тэр зохиогчийн эрхийг нь хамгаалаад байгаа кино, дууг хийгээд байгаа хүмүүс чинь бараг бүгд гадны зүйлсийг тэр чигээр нь постероосоо эхлээд шахам л хуулаад байгааг яах юм бол?
Та бүхэн юу гэж бодож байна?

- Ингэснээр хэрэв шударга байлаа гэхэд Монголчууд мөнгөө гадагш урсгаж бүгдийг үнэтэй авдаг болох уу?
- Огт дэлхийгээс хаалттай үзэхгүй Монгол доторх юм аа, эсвэл үнэгүй үзэж болж байгаа хэдэн Солонгос сериал гардаг зурагтаа үзэх үү?
- Эсвэл зөвхөн гадаадын сайтуудыг л үзэж байх уу?
Америкт ийм хууль гарах гэхэд нь ийм байдлаар тэмцээд болиулж байсан...
Зохиогчийн эрх зөрчсөн зүйлийг хааж байгаа юм бол тэр зохиогчийн эрхийг нь хамгаалаад байгаа кино, дууг хийгээд байгаа хүмүүс чинь бараг бүгд гадны зүйлсийг тэр чигээр нь постероосоо эхлээд шахам л хуулаад байгааг яах юм бол?
Та бүхэн юу гэж бодож байна?
2012-10-30,18:47 | Ангилал: Мэдээ
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (20) | :
Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол
асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.
zoxiogchiin erx ??
TA odoo ooriinxoo suuj bgaa pcniixaa vildeliin systemiig neg orig xulxiig ni shalgaadaa. xereglej bgaa windows 7, windows xp chini all ni xuulbar buyu ta update xiij boloxgv. ene office*d suugaad bgaa noxodvvd - n ashigalj bgaa office 2007 2003 2010 chini bvgd xulxi. xerewee ta orig vildeliin system awii gewel mongo chini USA gedeg uls ruu ursaj ogno do. tungana biz

дуу, кино
Гадаад хамтлагийн дуу, клипийг худалдаж аваад байхад хэцүү л байх. Гэхдээ тэр киног хийж мөнгө олох гэж байгаа хүмүүстэй хэцүү шүү дээ.

OpenSource хэрэглэе л дээ тэгвэл
Зохиогчийн эрхийг хамгаалах нь зөв. Яагаад Монголчууд бид дандаа хулгайн крак хийсэн програм ашиглах ёстой гэж. Линукс, үнэгүй програмууд ашиглаад сурчихад л боллоо биш үү.
Өөрсдөө програмаа зохиож сурцгаая л даа. Яагаад хүний хөлсөө дуслуулж хийсэн програмыг хулгайлж хэрэглэх ёстой юм. Хүн болгон компьютер ашигладаг байх албагүй.
Дусал нетийн админ үүнийг сайн мэдэж байх ёстойдоо, үүнийг далимдуулаад Линуксээ сайн сурталчилаад аваач. хэхэ
баярлалаа

Эхлээд улсаа сайн хөгжүүлж байж дараа нь тийм юмаа ярисан нь дээр байхаа. Тэгэхгүй бол ядаж нүүрс биш хог түлж хүмүүсийг хордуулж байгаа хүмүүс тэр оригиналь хулхи гэж хамаа байна уу. Ядаж 80%-90% нь дундаас дээш амьдралтай болсоны дараа зохиогчийн эрх хулхи ориг гэж хуцацгаая.

монгол хүний эрхийг зөрчиж байна
монголд унших сонин, сайтууд, TV, шатахуун түгээгүүрийн газрууд, Цахилгаан ЭХ гэх мэт АН-ын сэтэртэй нөхдүүдийн гарт орсон. УБЦТС ХК монополь эрхтэй, байгууллагын тогийг урьдчилж мэдэгдэхгүй тасалж төхөөрөмжүүд гэмтээдэг, хариуцлага хүлээдэггүй, харин үнэнийг нь хэлэхэд дарамталдаг. энэ бүхэн хэзээ цэгцрэх нь тодорхойгүй, ирээдүй бүрхэг

монгол хүний эрхийг зөрчиж байна
төрийн эрхийг гартаа оруулангуут мэдээлэлийг зөвхөн АН-ийн сайтуудаас авах шаардлага тулгаж байна. хүний эрхэнд хэтэрхий гар дүрж байна

Энгийнээр харвал бусдын зүйлийг хулгайлан хэрэглэх нь буруу мэт. Гэхдээ цаагуураа манай улсын эдийн засаг, нийгмийн байдал талаас нь авч үзвэл арай л түрэгдсэн шийдвэр. Ядаж л үүнийгээ ангилан ялгах шаардлагатай. Жишээ нь эхлээд дотоодын оюуны бүтээлээ хамгаалж, түүндээ хяналт тавьдаг болчих хэрэгтэй. Тэр гадаадын бүтээлийн хувьд дээрхтэй санал нэг байна. Ийм том 2 гүрний дунд байгаа болохоор тэдний хаялга нь бидэнд хангалттай болохоор боож хаах нь инээдтэй зүйл.

Энэ харилцаа холбоо,оюуны өмчийнхөн орос, хятад, афганы агуй хавиар л сургалтад сууж байгаад ирсэн бололтой янз нь.Дуртайгаараа тэр хужаа орос руугаа зайлаарай.Ганц виндөүз хэдэн 100 доллар, гэтэл энэ чинь ердөө л нэг DVD шдээ.Программ, дуу киногоо зүгээр л хямдруулчихвал пиратлах нь яваандаа багасана.Өндөр үнэ тавьчаал аймаар ашиг олно гээд бхийм,хүмүүст уулаасаа тийм их мөнгө байхчгүү.Ганц CD 10, 20 000 төгрөг, тэгтэл хүн нэг CD аваад тэрийгээ л сонсоод бна гэж үгүй.Mediafire-н ачаар л хэдэн 10 сая төгрөгний үнэтэй хэдэн 1000 цомог татаж бна, Монголоос тэр олон гадаад цомогууд уулаасаа олдохгүй.Гадаадаас хууль ёсоор кино худалдаж авъя гэхээр америкаас бусдыг нь блоколсон байдаг, үзэе гэсэн бүх кино театрт ч тв-р ч гарахгүй, тв-үүд нь бусад тв нь яг адил киног давтаал байдгийг анзаардаггүүм бх даа?Хууль ёсоор явъя гэхээр болохгүй, хууль бусаар бас болохгүй.

надад лав нээг их аймшигтай санагдахгүй байна. мэдээллийн эрин зуунд мэдээллийг хаах гэвэл, хөх инээд хүргэнэ. домэйн, хостоо өөр нэг газар, эсвэл өөр нэг оронд шилжүүлж, хэрэглэгчид прокси хэрэглэх гэх мэт... арга эс мундах биш.
хэдэн дарга нар л, мэдээллийн талбарын төлөө хоорондоо айлгүйтэж байгаа биз
хэдэн дарга нар л, мэдээллийн талбарын төлөө хоорондоо айлгүйтэж байгаа биз

galaabaatar ter medeenii saituudiin bguuullagatai holbootoi ajilladagshd..

Ямар ч тохиолдолд шүүх гэж юм байдаг. Эхлээд яг буруутайг нь тогтоож, хууль зөрчсөнийг баталгаажуулж, тэгээд тэр мэдэгдэл энэ тэр өгсөн нь ч баталгаатай байх ёстой байх л даа. Тийм юм огт байхгүй, зарим огт мэдээгүй, мэдэгдэл өгөөгүй хаасан л байсан даа...

uulan bol shaardlaga tavisan gesen tegtel nuguu saitiin nuhduud ul oishosiin gesen tegheeren mongold huuli bdagiin shuu geed haasiin gesen ingej haaj booh bsan bol heden chatiin saituudaa ehleed haasan bol uulan zugeer bsiin caak.mn avhulaad

Гэхдээ энд гол нь хомроголон хааж байгаа. Зүгээр Мэдээний сайтуудын ассоциац ч гэсэн билүү нэг хэсэг нөхдийн хүссэн сайт болгоныг нь хаагаад байгаа гэж сураг дуулдсан. Арай ч тэгэж болохгүй баймаар юм. Үүнийг хуулийн дагуу, шаардлагатай бол шүүхээр оруулж байж ингэж хааж шийддэг байх хэрэгтэй. Хэдхэн хүний үзэмжээр ингээд л дуртайгаа хаагаад Монголчуудын нүд, амыг таглаж боогоод байх нь наанаа зөв юм шиг боловч цаагуураа яг л нөгөө 1939 оны хэлмэгдүүлэлт шиг юм болж байгаа юм. Өчиггүйгээр...

Moxoj mexej bui teriin bodlogo

Нээлттэй ашиглаж болох зүйлийг ашиглаж болох ч Оюуны өмчийн талаасаа үнэхээр болохгүй бол хаах л хэрэгтэй. Энэ сайтууд дээр уг нь зөв арга хэмжээ авч дээ гэж бодож байсан чинь зөвхөн Монголд хаасан юм бол дэмий л юм байна шд.
CREATIVE COMMERCIAL -г хэрэгжүүлвэл зүгээр юм шиг надад санагдсан. Монголын сайтууд гэхдээ хэтэрхий л дээ. Хулгайгаар тавьчихаад тэрийгээ худаална. Тэр нь маш муу, чанаргүй байдаг. хаавал хаасан шиг л хаах хэрэгтэй шд.