Алмас

Энкрипт хийж кодлосон мэдээллийг 10 хэмээс доош хөргөгчинд байлгаж хөлдөөсөн утаснаас тусгай арга, өөрсдийн зохиосон програмыг ашиглан Германы эрдэмтэд кодыг тайлан хуулж авч харуулжээ. Тэгэхээр нүцгэн зургаа утсан дээрээ хадгалах хэрэггүй гэсэн үг байх нь дээ. ирмэх Кодлоод байтугай кодлолгүй хадгалдаг хүмүүс ч их, бас зураг, бичлэгээ янз бүрийн байдлаар алдах тохиолдлууд байдаг тул бас анхаарууштай л юм байна.
Эрдэмтэд бас утасгүй интернетийн нууц үг, чат, утасны дэвтэр гээд олон мэдээллийг хөлдөөсөн утсан дээрээс авч чаджээ.
Тэгэхээр бас интернет ашиглан хөлдүү утас руу халдлага хийх боломж илүү нэмэгдэж болохоор санагдана. Ингэвэл -20-30 хэм хүртэл хүйтэрдэг манайд бол бүүр илүү боломжийг цаг агаар хакеруудад нээж өгнө гэсэн үг болж таарах нь үү дээ?


Эх сурвалж: http://www.efytimes.com/e1/fullnews.asp?edid=100652

  • 2357
  • 2
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

yaj???
Зочин хэзээ бичсэн: 2014-07-14 21:00 | |
ASuult
yaj gou uzwmjtei setup beldeh uu? hurdan harulna gedegt naidaj bna
Зочин хэзээ бичсэн: 2013-03-01 21:00 | |



:-)