Алмас
Та өөрөө програм зохиох талаар бодож үзэж байсан уу? Хэрвээ та бага зэрэг програмын мэдлэгтэй бол энэ маш амархан юм байна. Магадгүй та програмын мэдлэггүй байсан ч сураад хийж болно. Google, Youtube бас Dusal.Net танд туслах болно ирмэх

Магадгүй та компьютерын талаар юу ч мэдэхгүй энэ бүхэн танд хэцүү мэт санагдаж болох л юм. Гэсэн ч та хэрэв сонирхож, хүсэж л байвал видеог үзээрэй, бас дагаад хийгээд үзээрэй.

5-р ангийн эсвэл 10-р ангийн сурагч эсвэл МТ чиглэлийн их сургуулийн төгсөх курсын оюутан байсан ч, эсвэл бүүр хаа хамаагүй, эмч, багш, ачигч, жолооч ер нь хэн ч байсан хэрэв та өөрөө ...
Алмас
Android гэдэг нь Google -ээс анх санаачлан хөгжүүлж эхэлсэн гар утасны үйлдлийн систем юм. Энэ нь гар утсыг ажиллуулдаг нэг төрлийн програм юм. Нээлттэй эхтэй програм тул хүссэн гар утас үйлдвэрлэгч нь аваад өөрсдийн гар утсанд ашиглах боломжтой юм. Одоо алдарт Samsung, HTC гээд олон гар утас үйлдвэрлэгч Android OS ашиглан Apple iPhone, Nokia-тай өрсөлдөж, зарим талаар түрүүлэн ардаа орхисоор байгаа билээ. Би мөн саяхан Андроид системтэй гар утастай болсон ба жирийн хэрэглэгчийн хувьд андройдын давуу талыг зарим нэг талаар бас дурдъя гэж бодлоо.
  • mp3, зураг, видео шууд хуулаад л ажиллана. ...
Алмас
Монголын Линукс Хэрэглэгчдийн Бүлгэмийн Д.Энхбат гишүүний санаачлагаар "Нээлттэй эх" нэртэй 7 хоног тутмын цахим сонин гарч эхэллээ. Энэ сонин нь нээлттэй эхийн ертөнц дэх хамгийн сүүлийн үеийн сонин содон мэдээллийг нэгтгэн уншихад хялбар байдлаар нийтлэх юм.

Анхны дугаарыг доорх хаягуудаас татаж авч болно.
http://share.gogo.mn/9yYDjD1svl82441307626974/enlosmn20110609.pdf
http://www.fileserve.com/file/tPBEUsc
http://www.megaupload.com/?d=TS34NLZ5

Лимнукс бүлгэмээс эрхлэн гаргадаг долоо хоног тутмын "Нээлттэй Эх" цахим сонины 2,3,4 дэхь дугааруудыг хүргэж байна. Энэ дугааруудад Убүнтү үйлдлийн...
xvv
Нээлттэй эхийн алдартай, мэргэжлийн түвшний програмуудын нэг болох Blender-ийн танилцуулгыг Шараваагийн блогоос авч та бүхэндээ танилцуулж байна. Хүлээн авна уу:

За энэ удаад Blender хэмээх нэгэн гайхалтай програмыг танилцуулах гэж байна.

Blender нь python C/C++ програмчлалын хэлүүд дээр бичигдсэн үнэгүй нээлттэй эх бүхий 3D график болон анимэйшн бүтээгч хүчирхэг програм юм яг л 3dsmax, maya нар шиг. Энэ програмыг сонирхогчид Монголд хараахан их биш байдаг бололтой. Иймээс би Blender-ийн викиг Монгол хэл рүү орчуулж байна. Ингэснээр энэ програмыг сонирхогчдын тоо өснө гэдэгт найдаж байна. Та ч г...
Алмас
Software Freedom Day 2009 болон Linux InstallFest 2009 өдөрлөгийг LiMNux бүлгэм КТМС-ийн профессоруудын багийн дэмжлэгтэйгээр үнэхээр сайхан, амжилттай зохион байгууллаа. 300 хүний суудалтай гэж байсан танхим дүүрээд, багтахгүй их хүн ирсэн. Өмнө төлөвлөж байснаараа бүх илтгэлүүдийг тавьж, цөөнгүй хүн их сонирхож байх шиг байсан. Нэлээдгүй асуултаар булж байлаа ярзайтал инээх


Эхлэхийн өмнө бэлтгэлийн үеэр Thinkpad лаптопнууд.


300 оюутны суудалтай лекцийн танхим дүүрээд хүмүүс хажуу талаар нь зогсож байв.


Цаана суулгалт болон үзүүлэн компьютерууд харагдаж байна. Наана лекц явж байна.


Дууссаны дараа зохион байгуу...
xvv
Эрдэнэчимэг гэдэг эгч Нээлттэй эх номыг орчуулж орчуулгыг бүрэн эхээр татаж авч унших боломжтойгоор PDF байдлаар тавьжээ. Нээлттэй эх номыг эндээс авч уншаарай.


Гарчиг

1.Удиртгал
  • 1.1 Нээлттэй эх гэж юу вэ?
  • 1.2 Чөлөөт (Free) програм хангамж гэж юу вэ?
  • 1.3 Чөлөөт програм хангамжийг нээлттэй эхийн програм хангамжтай харьцуулахад
  • 1.4 Нийтийн домэйн програм хангамж (Public Domain Software)
  • 1.5 FOSS нь төлбөргүй гэсэн ойлголт биш
2.Түүх
  • 2.1 Берклейн Програм хангамжийн Түгээлт (BSD)
  • 2.2 Чөлөөт програм хангамжийн сан ба GNU төсөл
  • 2.3 Дэлгэрүүлж цааш унших
3.Философи ба үндсэн зарчим.
  • 3.1 Програм хангамжийн эрх чө...
Алмас

GNU GPL гэдэг нь GNU General Public License товчоор GPL. General-ерөнхий, Public-бүх нийтийн, License-лиценз гэсэн утгатай Англи үгний товчлол юм. GNU General Public License нь анхлан GNU хэмээх төсөлд зориулан Ричард Сталлман хэмээх хүний бичсэн, чөлөөт програм хангамжийн лицензэд өргөн ашиглагддаг лиценз юм.

GNU General Public License нь доорх 4 эрх чөлөөг танд олгодог. Үүнд:

  • Програмыг ямар ч зорилгоор хүссэнээрээ ажилуулах эрхтэй
  • Програмын эх кодоос суралцаж, хүссэнээрээ өөрчлөх боломжтой
  • Програмыг хүссэн үедээ хуулбарлан, бусдад тараах боломжтой
  • Хүсвэл өөрийн өөрчи...