Монголын Үндэсний Статистикийн Хорооны вэб хуудаснаас өөрийн нэртэй холбоотой мэдээллийг хүмүүс их шэйрлэж тарааж байгаа.
http://e-registration.nso.mn/web
Сая саваагүйтээд өөрийнхийгөө бөглөөд үзлээ. Ингэх үед тухайн хүний мэдээллийг гарган, өөрөөр нь засуулж авах зорилготой бололтой. Энд нэг аюултай нь хүний хувийн мэдээлэл, гэрийн хаягийг өөр хүн харах боломжтой юм байна. Хэрэв овог, нэр регистрийн дугаарыг нь мэдэж байвал дурын хүний мэдээллийг түрүүлээд бүртгүүлвэл мэдээд авчих боломжтой юм байна.
Тиймээс аль болох хурдан бүртгүүлээд нууц үгээ авчихвал аюул багатай юм байна шүү.
Ер нь энэ төрлийн иргэдийн хувийн мэдээлэл агуулсан сангаас мэдээлэл татах боломжтой вэбүүдийг их сайн бодолцож хийхгүй бол бас л аюултай. Мөн энэ вэбийн аюулгүй байдал хэр сайн хангагдсан, иргэдийн мэдээлэл алдагдах эрсдэл байгаа эсэх бас асуулт болон үлдэж байна даа.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:





