Алмас

1389933276


Өнгөрсөн хоёр дахь өдөр АНУ-ын New York Times сонин өөрийн цахим хуудаснаа, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагаас дэлхий даяар ойролцоогоор 100 мянга гаруй компьютерт, тухайн компьютеруудад нэвтрэх болон кибер халдлагыг хялбар хийх боломжийг олгодог тусгай програм хангамжийг нууцаар суурилуулсан талаар мэдээлжээ.

АНУ-ын холбогдох албаныхан болон компьютерын мэргэжилтнүүдийн мэдээлснээр тусгай програм хангамжийг гол төлөв интернетээр дамжуулан суулгадаг хэдий ч, сүлжээнд холбогдоогүй компьютерууд руу нэвтрэх нууц технологийг ашигладаг гэжээ. 2008 оноос ашиглаж эхэлсэн уг технологи нь тухайн компьютерт нууцаар суулгасан USB карт болон хавтангуудын гаргадаг бичил цахилгаан хэлхээнүүдийн цацруулдаг радио долгион дээр суурилдаг ажээ.

Уг техник хангамжийг ихэвчлэн тагнуулчид болон тухайн компьютерыг үйлдвэрлэгчид суурилуулдаг байна. Радио давтамжийн технологи нь АНУ-ын тагнуулын албаныхны байнга тулгардаг байсан гол бэрхшээлүүдийг шийдвэрлэх боломжийг олгожээ. Аюулгүй байдлын албаныхан энэ технологийг гадны кибер халдлагаас хамгаалах хамгийн найдвартай арга гэж үздэг байна.

Энэ технологи нь Quantum нэртэй программын хүрээнд ОХУ-ын цэрэг, Мексикийн цагдаа болон мансууруулах бодисын наймаа эрхлэгчид, Европын холбооны худалдааны байгууллагууд болон Саудын Араб, Энэтхэг болон Пакистан улсуудын сүлжээнүүдэд амжилттай суурилуулсан гэжээ.

Эх  сурвалж: www.nytimes.com

Мэдээг Lag.mn сайтаас.

  • 3088
  • 1
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

sn bnu almasa? Router der youtube blocklod bh yma. terig dabj video uzeh arga bnu?
Зочин хэзээ бичсэн: 2014-01-17 22:37 | |



:-)
 
idiomatic-dormant
idiomatic-dormant