Хакер болох ч нэг их хэцүү зүйл биш л дээ ;-)

За кино үзэж байхад хакер нөхдүүд нэг хар дэлгэц дээр баахан юм бичээд суудаг даа. Тэгвэл тэр зүйлийн талаар та хэрэв мэдмээр байгаа бол наашаа суугаад нүдээ бүлтийлгээд чихээ дэлдийлгэж байгаарай ирмэх Хакер болох анхны алхмыг танд зааж өгье. Нэг их хэцүү биш дээ. Ер нь бол та 7 хоногийн дотор өөрөө хичээгээд жаахан нухаад суувал зэвсгийн эрдэмд суралцаад эхэлнэ ээ л гэсэн үг ирмэх

1. Үйлдлийн систем ажлын орчноо бэлдэх
Хамгийн анхны алхам бол өөрийн зэвсгийг бэлдэж авах. Гар хоосон бол угаасаа хамгаалалт нэвтэлж дайралт хийх хэцүү шүү дээ. За тэгээд анхны алхам бол зэвсгээ сонгож бэлдэх.
Ер нь бол хакерууд ихэнхдээ өөрийн гэсэн линукс тархцыг бэлдэж авч хэрэглэдэг. Аль нэг таалагдсан линукс тархац дээрээ хүссэн өөрчлөлтөө хийж болдог болохоор тэр. Windows, MacOS-уудын хувьд бүгд цаанаасаа хамаг юмыг чинь бэлдэж өгөөд халбагадаж аманд чинь хийж өгөөд л их сайхан л даа. Гэхдээ ямар нэгэн асуудал гарвал та өөрөө хэзээ ч шийдэж чадахгүй хоолоо халбагадуулж иддэг өлгийтэй бацаан, тоглоомоо тоглосоор л үлдэх болно. Бүгд хаалттай орчин болохоор хакеруудын сонголт лав биш. Бас та өөрийнхөөрөө тохируулаад боломж нээгээд хэрэглэх нь ч хаалттай. Харин линукс тархцуудын хувьд тэр хэвээр нь хэрэглэнэ үү дураараа өөрчлөөд хэрэглэнэ үү таны л дурын асуудал байдаг. Тийм болохоор хакеруудын анхдугаар сонголт бол ЛИНУКС  ҮС(Linux OS). Линукс бол хоолоо яаж идэхийг, асуудлаа өөрөө яаж шийдэхийг зааж сургаад таныг улам хөгжүүлэх болно.
За тэгээд мэдээж линукс суулгаагүй бол Windows дотроо ч юм уу, эсвэл зэрэгцүүлээд суулгаад турших боломжууд танд зөндөө бий. Асуувал чинь заагаад өгнө өө ирмэх Юу ч гэсэн үүнээс цааш явахын тулд Линукс суулгах хэрэгтэй. Ер нь бол олон янзын линукс байдаг ч танд Ubuntu тархцыг санал болгох байна. Бэлэн хакеруудын тархцууд байдаг ч тийм юм эхнээсээ бэлнээр авснаас өөрөө оролдоод нэмж юмнууд суулгах нь хамаагүй дээр. Дараа нь тийм бэлэн юм ашиглаарай.

2. Terminal гэж юу вэ?
За Том Ханксын тоглосон тэр кино бол биш шүү баярлах Гэхдээ ер нь бол үйлдлийн систем дээрээс аль ч чиглэлд нисэж болох нислэгийн тавцан юм тушаалын мөр гэдэг нь гээд ойлгочхож болно. Хэрвээ та онгоц жолоодох гэж байгаа бол таны удирдлагын самбар, жолооны хүрд тань энэ терминал гээч зүйл. Тушаалаа өг тооцоолуур таны тушаалыг гүйцэтгэнэ.
(Windows, MacOS бусад системүүдийн хувьд ч бас ийм терминал бий боловч Линукс-ыг бол гүйцэхгүй л дээ ;-) )

3. Terminal нээх
За тэгэхээр тушаалын горим руу орохын тулд хэд хэдэн янзаар нэвтэрч болно:

  1. График горимд цэснээс дамжиж орох -> (Ubuntu 11.04 (Unity) дээр үбүнтүгийн лого дээр дараад terminal гэж бичээд Terminal дээр дарна. Хуучин хувилбарууд дээр (GNOME) Applications->Accessories->Terminal нээнэ)
  2. Alt+F2 товч дараад x-terminal-emulator гэж бичээд бас нээж болно
  3. Ctrl+Alt+F2 (F3, F4 г.м аль нь ч болно.) шууд бүүр график горимоос гадна давхар явж буй терминал руу орж болно. График горим руу буцахдаа Ctrl+Alt+F7 (эсвэл F8 г.м өөр байгаа.)
За тэгээд терминалаа нээгээд авсан бол хавтаснаас хавтас руу дамжих cd гээд анхны тушаалаас эхлээд тушаалуудаа судлах хэрэгтэй. Энд дарж ороод уншиж судлаад, тэгээд доорх холбоосууд руу дамжаад энэ хэдэн хуудсуудыг яг дагаж хийгээд ямар үр дүн гарч байгааг нь харж сураад судлаад авахад бол тэгээд анхны алхмаа хийчихлээ гэсэн үг. Харин цааш нь өөрөө сонирхоод судлаад янз бүрийн хакерын хичээлтэй сайтуудыг дагаад хийхэд танд анхны чадвар суучихсан байна аа гэсэн үг. Үнэхээр мундаг хакер болохыг хүсвэл веб халдлагын талаар судлах бол PHP, MySQL судлах гээд, сүлжээний хакердах бол сүлжээний мэдлэг олж авах гээд мэдээж цааш нь илүү их зүйлийг сурч мэдэх хэрэгтэй л дээ. Ер нь бол хакерууд том жижиг, хар цагаан саарал, муу сайн, гоожуур мэргэжилтэн, байлдагч будаа идэгч гээд олон янз бий. Гэхдээ Алмас би бол хакер биш шүү. хэлээ гаргах За тэгээд гол тушаалуудаа мартахгүйн тулд эхний ээлжинд дэлгэцийн зурагныхаа оронд тавьчих. Дээр байгаа жижиг хар зурган дээр дарж байгаад зургаа хадгалж аваад тэрийгээ дэлгэцийн зурагтаа хийгээрэй. Энд бас өөр нэг хувилбар аль нэгийг нь сонгоно биз ээ.

4. Гар руугаа харахгүй хурдан бичиж сурах
Кинон дээр хакерууд дэлгэц рүүгээ хараад л 10 хуруугаар начигнатал бичдэг дээ. Тэгэхээр тэр ч бас нэг их хэцүү юм биш. Жоохон хичээчихвэл 7 хоногт ч тийм болж чадна. Чадахгүй ч байсан чадталаа л дасгал хийх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол хакер болох алхмын хамгийн чухал нэг хэсэг нь юм шүү. Атомын станц дэлбэрэх гээд цагийг зогсоох хак хийх гээд хэдхэн минут үлдэж байхад гар руугаа үсгээ хараад суугаад байж болохгүй биз дээ тээ. ирмэх  Энд дараад яаж хурдан бичиж сурах зааврыг уншаарай.

За тэгээд амжилт. Асуух бас зааж өгөх юм байвал http://forum.dusal.net таны өмнө нээлттэй. Бүртгүүлээд нэгдээд ярилцаад, хэлэлцээд, сураад, сургаад байж дээ. ;-)

2011-5-15,09:36 | Ангилал: Дусал мэдлэг ба Анхан шат
Илгээх | 8462 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (20) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
Ер нь бол болох нь болох л байх. Гэхдээ тийм сонирхол багатай, одоогоор завгүй байгаа. Хүсвэл дээр заасан байгаа манай форумд нэгдээд асуугаад ярилцаад явж болно.
Алмас хэзээ бичсэн: 17:06, 2016-1-12 | |
энэ нийтлэлийг бичсэн хүнтэй уулзаж болох уу?
Зочин хэзээ бичсэн: 19:18, 2016-1-11 | |
IDM-ээ бүүр uninstall хийгээд устгачих. Ер нь болж өгвөл нээх төлбөртэй юм кракдаж хэрэглэхгүй байвал аюул багатай байдаг. Өөр уг нь хурдасгадаг програмууд байдаг. Би л лав Firefox дээр DownThemAll гээд нэмэлт суулгаад хэрэглэх дуртай.
xvv хэзээ бичсэн: 02:01, 2015-2-5 | |
hi goy hicheel tavisand bayrlla.bi hacker boloh gej hicheedeg ym.link ruu orood program tatah gheer internet download manageriin reguest kod nadaas neheed boldoggui ee.bi idm iin 6.21 build 19 iig tatchixsan chne iim ym neheed boldoggui ee adminaa yah ve tuslaach.
Зочин хэзээ бичсэн: 21:11, 2015-2-4 | |
Хакер
Хуцаж байх шив. Амархан байсан бол бүгд хакер болно ш дээ. ХАХА.
Зочин хэзээ бичсэн: 21:40, 2014-7-3 | |
bayarllaa
xaxaxaxaxa хэзээ бичсэн: 20:20, 2013-8-16 | |
KKKKKK
T1 yum asuchlaa sorry.....
uugii (зочин) хэзээ бичсэн: 21:27, 2011-11-13 | |
ene linuziig yaj hanas avhiin be todorhoi yum bnu almasaaa
uugii (зочин) хэзээ бичсэн: 20:52, 2011-11-13 | |
bayrlalaa
tanaihan nch chadaltai zaluus shuu ter engiin yum medku bga nohod boli2
Bayrlalaa хэзээ бичсэн: 20:52, 2011-8-17 | |
medku
ene terminal linux deer geed bgamuu
Зочин хэзээ бичсэн: 17:35, 2011-7-1 | |
tnx
баярлах bayarlalaa zondoo olon medee
t (зочин) хэзээ бичсэн: 17:11, 2011-6-29 | |
mm
bi yamar nerte bilee USAgiin neg kino deer harj bsan yum bn terendeer 'pf -e' ls ged 2 commanddiig todoos tod bichdiin lol
chaamaa (зочин) хэзээ бичсэн: 14:52, 2011-5-25 | |
margaad
энэ зарим нэг хүн мэдэж байвал даруухан л байлдаа хүүхдийн мэддэгийг ч мэддэгүй хүн би байвал чи намайг бүр шалд нь ортол хийх юм байна л даа яг үнэндээ толгой нь дүүрээгүй дүүргэж чадахгүй бас дээр нь атаархуу гарууд тэгдэг юм ш д. Маргаа гээдг нөхөрт дүргүй ихээр хүрэв бухимдав хэхээхэх
gankhuu (зочин) хэзээ бичсэн: 22:11, 2011-5-24 | |
@margaa
Яагаад? Юу нь тэгж санагдав?
Алмас хэзээ бичсэн: 21:54, 2011-5-23 | |
инээдтэй юм аа хэхэ яг л жоохон хүхэд хуурч байгаа юм шиг санагдлаа энэ бичлэг уучларай
margaa (зочин) хэзээ бичсэн: 12:10, 2011-5-23 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant