xvv
Лимнукс, Космосбөрдс болон мэдээлэл зүйн багш нарт амжилт хүсье. Маш зөв, маш сайхан зүйлсийг залуус хийж байгаа юм байна баярлах

Бид (Монголын Линукс Хэрэглэгчдийн Бүлгэм) энэ амралтын өдрүүдээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 сургуулийн "Багшийн Хөгжил" төвийн бүх тооцоолуур дээр Edubuntu буюу боловсролд зориулсан Үбүнтүгийн тархацийг амжилттай суулгаад дууслаа. Энэ хичээлийн жилийн эхнээс эхлээд Мобиком корпарацийн "Моби Тэмүүлэл" төсөл Баянзүрх дүүргийн 19 сургууль хамрагдаж орчин үеийн Acer ширээний тооцоолуур болон DELL серверээр сургууль бүр хангагдсан байх юм.
Нэгэнт боловсролд хөрөнгө ...
xvv
Google.com биднийг гайхшруулах зүйлсээ хийсээр л. Gmail хэрэглэгч youtube хэрэглэгч хэн бүхэн мэдэх байх. Тэгэхээр та google.com-нхоо gmail-ын бүртгэлээ ашиглаад АНУ, Канад улсын телефон утас руу төлбөргүй дуудлага хийж ярих боломжтой болжээ. Мөн бусад улсууд руу ч бас маш хямдаар ярих боломжтой. Чанарын хувьд олон юм ярих илүүц биз дээ, google шүү дээ ...
xvv
Мэдлэгээ бусадтайгаа хуваалцаж, хамтдаа хөгжүүлцгээе…

Та бүхнийг Apple iPhone, Google Android системтэй хөдөлгөөнт холбоонд суурилсан програм хангамж хөгжүүлэлтийн сургалтанд урьж байна.
Энэхүү сургалтын зорилго нь Apple iPhone, Google Android системийг дэлхийн тэргүүлэх орны иргэдтэй адил түвшинд судалж эзэмших боломж олгох, гадаад зах зээл дээр амьдрах...
Алмас
Dusal.net сайт маань 2005 оноос эхлэн олон төрлийн вебийн үйлчилгээ үзүүлж ирсэн. Одоогоор манайх blogmn.net хэмээх төлбөргүй блог хостингийн үйлчилгээгээр эхлээд бусад олон төлбөргүй мэдлэг түгээх үйл ажиллагаа явуулдаг. Энэ хугацаанд сервер болон веб үйлчилгээний тал дээр багагүй туршлага хуримтлуулсандаа тулгуурлан домэйн нэрийн худалдааны http://domain.dusal.net сайтаа хэсэг хугацааны өмнө ажиллуулж эхлээд байгаа билээ. Бид үйлчилгээгээ найдвартай сайн явуулж, хамгийн хямд, чанартай үйлчилгээ үзүүлж чадаж байгаадаа баяртай байдаг. Энэ хугацаанд цөөнгүй хэрэглэгчид манайхаас хямд веб хостингийн үйлчилгээ явуулахыг хүсэж байсан бөгөөд өнөөдрөөс бид үүнд хариулан веб хостингийн үйлчилгээ үзүүлэхээр болж байна. Манай гол давуу тал бол олон ажлын байр, оффисын түрээс зэрэг элдэв зарлага гаргалгүй интернет ашиглан АНУ дахь хостинг үйлчилгээ үзүүлэгч компанитай хамтран ажилладаг тул хамгийн хямд, чанартай үйлчилгээг үзүүлдэг. Мэдээж та Монгол хэл дээрээ тусламж үйлчилгээг авч байх боломжтой гэсэн том давуу талыг эдлэх боломжтой юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://web.dusal.net хуудаснаас аваарай....
Алмас
Сүүлийн хэд хоногт Яахоо мэссэнжэрээр маш их спам ирэх  боллоо.
Түүнээс хэрхэн салах талаар ганц 2 зүйл.

Яахоо мэссэжэрээсээ гарч байгаад эндээс татаад  энэ програмыг суулган уншуулах.

(Англи хэл дээр заавар)
...
xvv
Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам) – ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам

1. Элсэлт авах ангилал, тавих болзол зэрэг
  • Их сургуулийн үндсэн оюутан
  • Техникийн коллеж
  • Мэргэжлийн сургууль
  • Судлаач оюутан...
xvv
Линукс системийг сонирхогчдийн Японд болж байгаа олон улсын 2 дахь том арга хэмжээ...

Энэ оны 9 сарын 27-29-нд Токиод Линукс Сан/Linix Foundation-с LinuxCon-Japan 2010 чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Э...
Алмас
Нээлттэй эх дэмжигч, сонирхогч, хөгжүүлэгчдийн нээлттэй уулзалт Open Beer Party маань сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт болж байхаар тогтоод байгаа. Энэ сарынх буюу 2010 оны 4-р сарын уулзалт маань ирэх д...
xvv
Саяхан Firefox 3.6 -д шинээр нэмэгдэж орсон Web Open Font Format (WOFF) гэдэг фонтын форматын системд ноцтой алдаа илэрчээ. Энэ алдааг ашиглан хакерууд хүмүүсийн Firefox хөтчийг гацааж, муу код тэр компьютер дээр ажиллуулах боломжтой юм байна. Шинэ гарсан 3.6.2 хувилбарт энэ алдаа засагдсан ба хүмүүсийг аль болох хурдан хувилбар шинэчлэлт хийхийг Mozilla зөвлөж байна.
3.6-аас өмнөх хувилбаруудад энэ алдаа байхгүй ч нэгэнт хуучирсан тул өөр бусад алдаа байхыг үгүйсгэхгүй юм. Ер нь интернет ашиглахад мэдээлэл алдагдах боломж веб хөтөч програмуудад илүү өндөр байдаг тул аль болох хурдан шинэ хувилбар шинэчилж байгаарай. Ер нь бэлгэвчийг хугацаа нь дууссаны дараа хэрэглэж болдоггүйтэй л адилхан юм даа ирмэх Хуучныгаа хурдан хаяж шинийг аваарай....
xvv
  Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа: Дэлхийд данстай Стэнфордын сүрлэг танхимд алхаж байхад өөрийн эрхгүй бахархал төрдөгДэлхийд данстай Стэнфордын их сургуулийн босгыг алхана гэдэг Монголын төдийгүй дэлхийн аль ч орны залуучуудын хувьд мөрөөдөл нь. Тэгвэл тэр том сургуулийн профессор багшаар Монгол эмэгтэй ажилладагийг хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байх. Налайхын уурхайчины гэр бүлд өссөн хар багаасаа физик, математикаар “өвчилсөн” айлын том охин өдгөө хэдийн цөмийн физикийн чиглэлээр Монголын ганц “сувд”. Уул уурхайгаа түшиглэж хөгжих тухай ярьж байгаа энэ үед гадаадад өндөр боловсрол эзэмшсэн олон залуус эх орондоо ирж сурсан мэдсэнээ дайчилж байгаагийн нэг нь Стэнфордын их сургуулийн профессор Агваанлувсангийн Ундраа хатагтай билээ.
-Таны бага насны дурсамжаар яриагаа эхэлбэл ямар вэ?

...