iPhone аюултай

iOS7 гарах үеэр энэ алдааны талаар нэг сайтаас уншаад өнгөрч байсан юм тэгтэл www.jnaya.com гэдэг блог дээр бүүр хэрхэн яаж нь ч гарчихсан байна.

Jnaya.com:

Саяхан Саак.мн дээр шинэ iOS 7 дээр гараад байгаа алдааны тухайн өгүүлсэн богино мэдээлэл нийтлэгджээ “http://www.caak.mn/view/8253817/”. Уг нийтлэлд алдааг ашиглан зураг үзэхээс аваад дуудлага хийх хүртэл боломжтой гэсэн байна.  Үнэндээ зураг үзүүлээд байгаа нь л iOS-н алдаа юм. Харин дуудлага хийх, мессеж илгээх, жиргэх, facebook пост хийх, имайл илгээх нь Siri-н үндсэн боломжууд юм. Тэгвэл үүнийг алдаа гэж үзэх мэдээж боломжгүй. Гэхдээ зарим нэг ойлгомжгүй, хувийн мэдээллийг шууд харуулж чаддаг үйлдлүүд байгаа. 

Ойлгомжгүй асуудал 1:
Хэрэв та siri-д “What is my number”,”My number" гэсэн команд өгвөл, siri шууд л таны утасны дугаарыг хэлнэ. Хэрэв та өөрийнхөө дугаарыг өөрийн нэрээр хадгалсан бол бүүр сайхан нэр устайгаа гараад ирнэ шүү дээ баярлах

 


Ойлгомжгүй асуудал 2:
Та шууд хадгалсан дугаараа харахыг хүсээд siri-д “Contacts" гэвэл siri таниас Пин код нэхнэ. Харин "Text blahblah”,”Sms blahblah" гэсэн байдлаар команд өгвөл Siri таны хадгалсан дугааруудаас blahblah гэсэн нэр,дугаар,… хайгаад, олоогүй тохиолдол танд "Other…" гэсэн сонголтыг харуулна. Хэрэв "Other…" товч гарч ирэхгүй байвал хэд хэдэн удаа blahblah хэсгийг засаад үзээрэй!. Ингээд л "Other…" товчийг дарснаар та өөрийн iPhone дээр хадгалсан найз нөхдийн жагсаалтыг харах болно. Үүнийг ашиглан шууд мессеж, дуудлага хийх боломжтой боловч, шууд дугаарыг харах боломжгүй.  Гэвч энэ цонхийг ашиглан дугаарыг bruteforce хийх байдлаар олж мэдэх боломжтой, гэм нь жаахан төвөгтэй!. :/

 

Ойлгомжгүй асуудал 3:
Өмнөх ойлгомжгүй асуудал 2 дээр бүх жагсаалтыг гаргаж харсан боловч дугаар болон бусад мэдээллийг харах нэлээд төвөгтэй байсан. Тэгвэл тэр асуудлыг хялбархан шийдсэн бас нэг ойлгомжгүй асуудал байна. Siri-д “Find Naranbat”,”Contact Naranbat”,”Who is Naranbat”,”Show Naranbat”,”What is Naranbat”,… гэвэл siri шууд л Naranbat гэж хадгалсан мэдээллийг гаргаад ирнэ. Тэгэхээр бид өмнөх 2-р асуудлыг ашиглан бүх хэрэглэгчийн нэрийг мэдэж авсан хойно энэ find,show,who,… командыг ашиглаад бүх хадгалсан жагсаалтын дэлгэрэнгүй мэдээллийг мэдэж болох нь байна шүү дээ! хэлээ гаргах

 

Ойлгомжгүй асуудал 4:
Би хувьдаа ярианы түүхийг шууд харуулж байгааг таашаахгүй байгаа юм. Тэгтэл siri-д “Calls”,”Call history" эсвэл "Missed call" гэсэн команд өгвөл шууд л сүүлийн 25н ярианы болон хариулаагүй дуудлагийн түүхийг харуулна. ярзайтал инээх 

 

Ойлгомжгүй асуудал 5:
Хэрэв та iPhone дээрх Notes app-ийг ашиглан чухал зарим нэг тэмдэглэл хийдэг бол яг одоо siri-гээ disable хийх хэрэгтэй!. Учир нь siri-д “Notes" эсвэл "Notes keyword" гэсэн байдлаар чухал мэдээллийг дэлгэж унших боломжтой.


Дээр дурдсан асуудлууд зүгээр л siri-н боломжууд, гэхдээ утас түгжээтэй байх үед siri ашиглан ийм мэдээллийг гаргаж авах боломжтой нь миний хувьд жаахан ойлгомжгүй санагдлаа.
Хэрэв та siri-н бусад командуудаас мэдэх хүсэлттэй байгаа бол http://techblog.tv/full-list-of-siri-commands-how-to-use-siri/.
Харин дээр дээр дурдсан боломжууд таны хувьд асуудал гэж үзэж байгаа бол siri-г яг одоо disable хий!

Settings > General > Siri > Siri [toggle] товчийг дарж disable хийнэ.

Эсвэл хэнд ч бүү утсаа бариул! Таны утас, бодсоноос чинь илүү их мэдээлэл агуулж байгаа!

Эцэст нь хэрэв та iPhone 5s-тэй, эсвэл авах гэж байгаа бол “хурууны хээ нэвтрэх нэр болохоос нууц үг биш" гэдгийг санахад илүүдэхгүй болов уу!. 

Та илүү сонирхолтой командууд мэддэг бол коммент нээлттэй шүү ярзайтал инээх

2013-10-27,05:35 | Ангилал: Мэдээ
Илгээх | 2038 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant
idiomatic-dormant