Мoziila Firefox бол Gecko системд суурьласан Linux, Windows, Mac OS X үйлдлийн системүүд дээр бүгд дээр нь ажиллах чадвартай, нээлттэй эх бүхий тогтвортой ажиллагаатай, хурдан, хамгаалалт сайтай, вебийн үзэгдэлтийг засаж харуулдаг олонх туршлагатай хэрэглэгчдийн хамгийн дуртай, Монгол хэл дээр ашиглах боломжтой веб хөтөч юм.
Галт үнэгний JavaScript систем нь хамгийн шилдэг бөгөөд, стандарт болж чадсан. Internet Explorer, Opera, Chrome, Safari зэрэг хөтчүүд нь бүрэн стандарт бaридаггүйгээс javascript, ajax ашигласан олон веб сайтууд дээр алдаа гарах, бүрэн гүйцэд ажиллахгүй байх тохиолдол байдаг. Иймээс та бүхнийг Firefox веб хөтчийг хэрэглэж байхыг санал болгож байна. Та хэрвээ Internet Explorer хэрэглэдэг бол түүнээс хамаагүй хурдан вебийг таньд үзүүлж чадах, мөн бусад олон нэмэлт тоноглолуудыг нэмж ашиглах боломжтой Firefox веб хөтчийг татаж авч суулгаж хэрэглэхийг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:












































































