Алмас

Ubuntu Server edition болон Ubuntu Desktop Edition хувилбаруудын талаар товч мэдээлэл өгье.
Ерөнхийдөө нэрнээс харахад ойлгогдож байгаа байх SE бол серверт зориулагдсан, DE бол ширээний компьютерт буюу энгийн хэрэглээнд зориулагдсан хувилбар юм.
Цөм болон үндсэн хэсгүүд нь адилхан бөгөөд SE хувилбарт зөвхөн серверт зориулагдсан зарим нэмэлт багцууд байх ба график интерфэйсгүй шууд терминал буюу тушаалын мөр дээр ажилладаг. Суулгац нь нь бас текст горимд бэлтгэгдсэн байдаг. Сервер хувилбарт маш амархан график интерфэйс суулгаж болох ба ширээний компьютерт ингэж суулгаад ашигласан ч болох юм. Бараг ямар ч ялгаагүй. Ингэхдээ:

sudo apt-get install ubuntu-desktop гэсэн ганцхан тушаалыг өгөхөд л болно. Ингээд л сервер хувилбар маань desktop хувилбар болох болно.

Мөн alternative суулгац CD гэж байх бөгөөд энэ нь илүү олон боломжтой суулгацыг агуулсан байдаг ба текст горимд суулгадаг. Дискээ суулгах үедээ бүтнээр нь encrypt-лэх болон 384мб-аас бага RAM-тай компьютерт суулгахад ашиглагддаг. Мэдээж график интерфэйс байхгүй учир LiveCD хэлбэрээр ашиглах, турших боломжгүй юм.

  • 2999
  • 4
  • 3

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Зарим нэг юм зөөж янзалсан юм аа. Тэгээд http://forum.dusal.net гэж ер нь цаашдаа ажиллахаар тохируулсан. http://dusal.net/forum түрдээ шууд нүүр хуудас руу redirect хийгээд орхичихъё. Тэгж байгаад хаягийг нь янзалж тохируулъя... big hug
Алмас хэзээ бичсэн: 2009-06-11 17:16 | |
forum haachiva sad
asuu хэзээ бичсэн: 2009-06-11 16:22 | |
Нээрээ тийм билүү баярлалаа happy
Алмас хэзээ бичсэн: 2009-06-11 04:53 | |
ubuntu 8.04-өөс хойш MIN RAM нь 256 mb байдаг шүү дээ.
Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлаа
WOHLOV хэзээ бичсэн: 2009-06-11 02:48 | |



:-)