Photoshop World Guru ялагч Монгол хүн болжээ

Монголын график дизайнер гэр бүлийн бүтээл дэлхийн тэмцээнд тэргүүлэв

Компьтерийн график дизайны ихэнх программ хангамж Адобе хэмээх компанийн нэр логотой байдаг. Кальфорнын алдарт Цахиурын хөндийн Сан Хосе хотноо төвлөрдөг дэлхийд алдартай тус компанийн бүтээгдхүүнээс хамгийн нэрд гарсан программ бол Фотошоп (Photshop) гэдгийг манайхан андахгүй болов уу. Энэ программ дэлхийн дизайн урлангийн мастеруудын компютерийн дэлгэцнээ өдөр шөнөгүй нээлттэй байж чөлөө завгүй ажиллан чөтгөр ч гайхмаар уран нарийн шийдлүүдийг бэлтгэж байдаг билээ. Жил бүр Адобе компани Фотошоп хэрэглэгчдийнхээ дунд компютерийн урлан дизайны бүх төрлөөр уран бүтээлийн уралдаан зарлаж таван тивийн улс орноос ур ухаанаа сорихоор мэргэжилтнүүд Америкт хуран цугларч өрсөлдөөд уулзан холбогддог уламжлалтай юм байна.

DariaЭнэ жилийн 15 дахь удаагийн уулзалт чуулган Лас Вегас хотын алдарт "Мандалай Бэй Ресорт" зочид буудалд 10 сарын 1-3 өдрүүдэд явагдлаа.

http://www.photoshopworld.com

Охай мужийн Акрон хотноо ажиллаж амьдардаг авъяаслаг зураач, график дизайны мэргэжилтэн залуу Чулуунбатын ГАНБОЛД тэмцээний эхний өдөр график дизайны 7 төрлөөр тив дэлхийн хамгийн олон мэргэжилтэнүүд өрсөлдсөн (1000 орчим) сүүпер уралдаанд оролцож Фото зургийн эвлүүлэг (Photo Montage) төрөлд тэргүүн байр эзэлсэн сайхан мэдээ ирээд байна. Дараах хаягаар орж тэмцээнд түрүүлсэн бүтээлүүд болон бусад мэдээлэлтэй танилцана уу?

http://www.photoshopworld.com/guru/winners.html

Montage

Мөн өнөөдөр Бямба гарагт үргэлжлэн явгадсан iStokcphoto компанийн нэрэмжит Фотошопын урлан дизайны салбар тэмцээнд Монголын авъяаслаг зураач бүсгүй Гомбожавын ДАРИА бас тун ажилттай оролцож "Photoshop artist" төрөлд 200 гаруй мэргэжилтнүүдээс шалгаран тэргүүн байр эзэлж дэлхийн дизайн урлангийн дэвжээнд Монголынхоо нэрийг гаргалаа. Энэ дашрамд дурдхад авъяаслаг зураач дизайнер залуу гэр бүлийн хоёр маань "Yahoo" группийн салбар компанид мэргэжилээрээ хамт ажилладаг бөгөөд Ч.Ганболдын гараа гарган урлаж монгол ухаан шийдэл шигтгэсэн “Дариганга хийцтэй” веб сайт, дизайны өдий төдий бүтээлийг та бүхэн андахгүй мэдэх билээ.

http://www.ganbold.com

winner_Ganbold

Өнөөдөр өндөрлөж байгаа уг чуулганы завсарлагаар Шведийн телевиз манай хоёрыг зориуд зорин эрж олоод ярилцлага авсан гэнэ. Адобын тусгай шагнал Wacom компанийн сүүлийн үеийн бүтээл болох комьпютерийн график зургийн суурь "Cintiq 21UX" (Ч.Ганболдын шагнал), iStockphoto компанийн шагнал хамгийн сүүлийн загварын "Canon D7" Mark III мэргэжилийн фото аппарат аваад баяр хөөртэй Лас Вегасаас буцаж байгаа авъяаслаг хоёр залуудаа америкийн монголчуудаа төлөөлөн баяр хүргэж ур ухааны улам их амжилт амьдралд нь аз жаргал хүсэн ерөөж байна.

winner_Ganbold1

Д.Цэрэндорж Zamdaan.com-c ирүүлэв


Мэдээллийг: www.orloo.info сайтаас авав.
2009-10-5,10:33 | Ангилал: Мэдээ
Илгээх | 4195 хүн уншсан | Бичсэн: xvv

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (11) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
Лайтай
ёоо үнэн тасархай би фотошопын улаан фен нь Манай монголчууд улам улам ихийг хийж бүтээх болтугай... Фотошоп битгий л өөр гоц гойд програмын тэргүүн байр нь манайхаас гарна гэж бодож байна.. гоё шүү
Мйэгой (зочин) хэзээ бичсэн: 14:15, 2011-8-27 | |
баярлах гуниглах ирмэх ярзайтал инээх эргэлзэх тормолзох хайртай үнсэлт миа зүрх өвдөх баяртай байна
Зочин хэзээ бичсэн: 12:58, 2010-1-10 | |
алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 22:27, 2010-1-9 | |
baharhaj bna
mash sain bna.buur olon saihan buteel tuurviarai.bas 1 sanal bna,chi ooriinhoo sursniig oorteigee avch oddog hyatad zangaar bish avyastai uneheer yum surya gesen heden zaluusiig shavia bolgooroi gej husii.dahin bayar hurgye.
geelee хэзээ бичсэн: 23:23, 2009-12-24 | |
Ямар мундгийн бэ... Би энийг уншкү хаагуур нь яваад байсын болдоо. Үнэхээр бахархмаар орйхон болж барьж аваад үнсмээр истой мундаг залуучууд байна.
gereltuya хэзээ бичсэн: 17:15, 2009-10-29 | |
өөрийнх нь вэб рүү орохоор тэр чигээрээ үндсэрхэг үнэр ханхалдаг шд, бас ntv-н билүү дээ Америкийн 10 хором билүү юүвлээ нэг цуврал нэвтрүүлэг байдын_ тэрүүгээр оржийсон санагджийнаа. тэврэлт
director хэзээ бичсэн: 17:10, 2009-10-29 | |
Aimar
ene gehdee nuguu GANAA geed aimar zurdag ni bas arai bish yum shig bna tee. bi umnu ni uzej bsan zuragnaasaa negig ch harsangui. yamar ch bsan saina yumaa
Зочин хэзээ бичсэн: 16:22, 2009-10-29 | |
гоё юм аа. Би ч бас энэ фотошопын фэн баярлах
jabga хэзээ бичсэн: 23:42, 2009-10-10 | |
Yostoi mundag bn shu, Amjilt huseye.
Boloroo хэзээ бичсэн: 12:28, 2009-10-6 | |
Ганболд.ком гэж ийм хүн байсан юм бий. Мэдэхгүй хүмүүс байвал www.ganbold.com сайт руу нь ороод хийсэн ажилуудыг нь үзээрэй. Үнэхээр гайхамшигтай зүйлс байгаа ярзайтал инээх
Залуусдаа амжилт хүсье! гоё шүү
xvv хэзээ бичсэн: 10:56, 2009-10-6 | |
Бахархмаар...
Үнэхээр бахархмаар юмаа. Монгол залуус минь аль ч салбарт амжилттай ажиллах, өрсөлдөх чадвартай гэдгээ нь өдөр болгон батлаж байгаад баяртай сууж байгаа. гоё шүү
МОНГОЛХҮҮ (зочин) хэзээ бичсэн: 10:02, 2009-10-6 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant