xvv

Саяхан нэг сонирхолтой зүйл сонссон маань алдарт Pixar (энд дараад хийсэн хүүхэлдэйн киноны жагсаалтыг нь хараарай) болон DreamWorks animation студи (Shrek, Shark Tale, Madagascar, Over the HedgeBee Movie, Kung Fu Panda, Monsters vs. Aliens, How to Train Your Dragon зэрэг хүүхэлдэйн киног бүтээсэн) лав Windows, Mac аль нь ч биш Linux систем дээр хүүхэлдэйн кинонуудаа хийдэг юм байна. Програмууд нь бодвол өөрсдийнх нь боловсруулсан тусгай студийн програмууд байдаг байх л даа. Blender гэх мэт програм дээр суурилдаг ч юм уу яадаг юм бол. Ямартай ч эндээс уншиж болно:
http://www.cyberciti.biz/tips/shrek-the-third-animation-on-linux.html
http://blogs.computerworld.com/pixars_rendering_software_big_on_linux_servers_not_mac


За гол яриандаа оръё баярлах Сая зарим нэгэн зүйл хийх хэрэг гарсан тул ийм дүрс бичлэг, дуутай ажиллах хэдэн програм судалж сонирхлоо.

1. OpenOffice.org Presentation дээр хийсэн зүйлсээ слайд үзүүлж (slideshow) байгаад дэлгэц дээрээ gtk-recordMyDesktop програм бичиж авав. Би gtk-recordMyDesktop програмыг ер нь нэлээн их ашигладаг л даа. Энэ нь дэлгэцийг шууд бичдэг, хоолойгоо микрофоноор бичүүлж болдог програм юм.

2. За тэгээд үүсгэсэн видеогоо Arista Transcoder програмаар өөр формат руу хөрвүүлэв. Энэ нь mp4 mkv төрөл рүү их амархан маш сайн хөрвүүлдэг програм байгаа. Бас WinFF гээд жижиг боловч, олон формат руу хөрвүүлдэг хүчирхэг эд бий.

3. Avidemux (GTK+)-ыг ашиглаж дууг нь солих гэх мэт зарим нэгэн зүйл нэмж засварлав.

4. Хэдэн жижиг өөр өөр форматтай видео файлуудыг мөн нэгтгэж үзэв. Pitivi Video Editor дажгүй юм байна. Жаахан удаан боловч сайн хийж байна.

5. За тэгээд дуу засахдаа мэдээж Audacity ашигласан.

6. Нэмээд 2 програм танилцуулахад EasyTAG гээд олон mp3 файлуудын ID3 tag буюу доторх нэр болон бусад мэдээллийг засдаг их дажгүй програм байна. Нөгөө нь Subtitle Editor гээд видеоны хадмал орчуулга бэлддэг програм байгаа.

За тэгээд өөр олон юм байна. Сайн учрыг нь олж бас заримыг нь одоохондоо чадсангүй. Энгийн хэрэглэгчдийн төвшинд бол дээрх миний хэрэглэдэг хэд дажгүй. Энэ удаад дээрх хэдээр болголоо.

Зээ бас нэмэлтээр нэг сонирхолтой зураг харуулъя. FB дээрээс олсон юм. Юм хөгжинө өө гэж:


Улаанбаатарын камерын сүлжээний төв гэнэ.



  • 5592
  • 7
  • 1

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

FB=Facebook.com
xvv хэзээ бичсэн: 2010-09-30 11:54 | |
HI
FB gej yu bilee ярзайтал инээх
kkk (зочин) хэзээ бичсэн: 2010-09-30 11:25 | |
Урьд нь хэд хэдэн нийтлэлүүд оруулж байсан. Linux гэсэн ангилалаар ороод уншаад үз дээ.

Уг нь үбүнтү ихэнх эд ангийг шууд л таньдаг даа... http://forum.dusal.net дээр асуултаа асуу даа. Тэгээд туслахыг хичээе.
Алмас хэзээ бичсэн: 2010-09-26 12:52 | |
Linus
sain bnu. bi computeriin talaar medlegee saijruulax zorilgoor ubunty sudalj vzsenii etsest suulgaj vzleel dee. za tegeed suulgax ch yaxaw suulgachixlaa. suulgasnii daraa asuudaluud garch ireed bn. wine gedeg programaar windows deer ajilladag zvilvvdee ajilluulj boldog yum bn. tegtel ubunty suulgasnii daraa computeriin yu ch tanixgvi bx shig. duu garaxgvi, lan tanixgvi boloxoor internet oroxgvi, ubunty suulgasnii daraax asuudaluudiin talaar medee oruulj uguuch.
LoYaL~SaCReD (зочин) хэзээ бичсэн: 2010-09-26 11:37 | |
за баярлалаа хямд авах гэж байгаа маа хэхэ судлаж л байя ок
Зочин хэзээ бичсэн: 2010-09-24 23:45 | |
болох нь болно. гэхдээ тэгж мөнгөө үрэх ямар хэрэг байгаа юм бэ? Бас windows суулгахад ч асуудалтай. сайн судлах л хэрэгтэй дээ.
Алмас хэзээ бичсэн: 2010-09-24 23:23 | |
hi
macbook avaad windows suulgachihaj bolno bizdee ain windows iin programuud l ajillana bizde?
Зочин хэзээ бичсэн: 2010-09-24 23:19 | |



:-)