Монголын засгийн газар Японтой цөмийн хог хаягдлын асар том агуулахыг барих, цөмийн энергийн эх үүсвэр болох ураныг олборлож экспортлох чиглэлд хамтын ажиллагааны талаар яаравчлах саналыг тавьсаар үргэлжлүүлсээр байгаа бололтой? Магадгүй зарим нэгэн ухвар мөчид Монгол төрийн түшээд бидний хулихан дээр цэцэг ургуулж байгаад л эх орноо дэлхийн нийтийн цөмийн хогийн сав болгон хувиргах гээд л зүтгээд байх шиг байна даа. Дэлхийд алдартай иймэрхүү том сонин сэтгүүлүүд ингэж бураад байна ч гэж юу байхав, удаа дараа...
Манжийн дарлалд Монголыг оруулж устгах дөхсөн иймэрхүү төрийн түшээд эртнээсээ Монголд байсаар байсан. Одоо бүр үр үндсээр маань устгах хүмүүс нь ийм зүйл хийж байгаа бололтой. Бид одоо л тэмцэхгүй бол оройтох мэт? Бид хараад л суугаад байвал энэ хэвээрээ үргэлжилсээр энэ зүйл хийгдээд хэзээ хойно бид харамсаад ч барахгүй зүйл болох нь. Залуусаа бүгд нийлж тэмцэх хэрэгтэй биш үү?
EPA-Environmental Protection Agency хэмээх гоё нэртэй томоос том цөмийн хаягдлын савыг нэрлэж байгаа. Дэлхийн бусад улс оронд ард иргэд нь эсэргүүцээд огт бариулдаггүй, АНУ-д л гэхэд Юкка уулын төсөл асар их мөнгө зарсан байсан ч гэсэн ард түмний эсэргүүцлээс болоод дундаасаа зогсоогдсон байдаг... Гэтэл бид ийм зүйлийг эх нутагтаа бариулах гэж үү?
Та энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: http://nuclearfreemongolia.com/ хуудаснаас орж авч болно.
Мэдээллийн эх сурвалж:
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:










