Алмас

Та өөрөө програм зохиох талаар бодож үзэж байсан уу? Хэрвээ та бага зэрэг програмын мэдлэгтэй бол энэ маш амархан юм байна. Магадгүй та програмын мэдлэггүй байсан ч сураад хийж болно. Google, Youtube бас Dusal.Net танд туслах болно ирмэх

Магадгүй та компьютерын талаар юу ч мэдэхгүй энэ бүхэн танд хэцүү мэт санагдаж болох л юм. Гэсэн ч та хэрэв сонирхож, хүсэж л байвал видеог үзээрэй, бас дагаад хийгээд үзээрэй.

5-р ангийн эсвэл 10-р ангийн сурагч эсвэл МТ чиглэлийн их сургуулийн төгсөх курсын оюутан байсан ч, эсвэл бүүр хаа хамаагүй, эмч, багш, ачигч, жолооч ер нь хэн ч байсан хэрэв та өөрөө үнэхээр хүсэх л юм бол энэ бүхэн боломжтой байх болно. Бид танд олон том ном унших сурахыг заахгүй. Харин хэрхэн юу ч мэдэхгүй байсан ч хүсвэл програм бичиж чадах болохыг заах болно. Бүр та Android гар утсандаа өөрийн аппаа хийгээд хэрэглэж, бүүр Гүүгл плэи стор дээр зараад мөнгө олох ч боломж бол бий.

Дахиад хэлэхэд програм бичих хэцүү биш болжээ баярлах Програмчин байхад заавал 4 жил их сургуульд сурах хэрэггүй. Магадгүй та 1 сар Google ахтай найзлаад, магадгүй 1 сар Youtube-ээр онлаинаар заалгах юм уу ямар нэгэн сургалтанд суугаад л програм бичих боломжтой. Магадгүй та мэдээж ингэхийн тулд нэлээд ухаантай байх хэрэгтэй ч байж магадгүй. Хэрэв өөрийгөө ухаантай гэж боддог, бас хүсэж байвал үзээд алдаарай. Өөрт чинь байхгүй хийхийг хүсдэг зүйлээ, эсвэл байнга хийдэг зүйлээ програмчилчихаад хэдэн товч дараад л хариуг нь гаргаад сууж байхыг хүсэж байвал энэ бол боломжгүй зүйл биш шүү гэдгийг хэлмээр байна.

Мэдээж сэтгэгдлээр асуулт асуух нь чөлөөтэй. Магадгүй бүгдэд нь хариулж амжихгүй ч гэсэн ирмэх

Та манай хичээлийг доорх хаягаар орж үзэж суралцаарай:

https://hicheel.dusal.net


 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Goy yum bna itgej baina
Зочин хэзээ бичсэн: 2022-08-25 18:21 | |
Апп нээж сурах
Маш их хүсэж байна апп нээж
Эрдэнэбаатар (зочин) хэзээ бичсэн: 2022-03-24 01:16 | |
thanks
Зочин хэзээ бичсэн: 2022-02-17 13:54 | |
app surhiig zalgiii surglt bnu
Зочин хэзээ бичсэн: 2021-12-14 19:06 | |
surgalt avmaar bn
app hiih talaar surgalt herhen yaj holbogdoj avah ve
zochin (зочин) хэзээ бичсэн: 2021-08-30 01:04 | |
zaalgii
endka хэзээ бичсэн: 2021-05-29 02:45 | |

Гар утасны апп бүтээх их олон аргууд байдаг. Сүүлийн үед код бичихгүйгээр гар утасны апп хийдэг гээд онлайн үйлчилгээнүүд бас байдаг болсон. Яг яаж ажилладагийг бол сайн мэдэхгүй байна. Үнэгүй бүртгүүлээд туршиж болох байх. Жишээ нь дараах үйлчилгээнүүдийг сонирхоод үзэж болох байх. https://www.adalo.com/ https://www.appgyver.com/ https://www.appypie.com/app-builder/appmaker
Мөн гар утасны апп өөрөө код бичих талаар сурч судалж болно. Англи хэл бол бага зэрэг хэмжээгээр ч гэсэн заавал хэрэг болно шүү. Доор сэтгэгдэлд бичсэн байгаа https://hicheel.dusal.net рүү ороод эхний ерөнхий ойлголтыг авч болно. Хийж явж байгаад түр орхисон байгаа. Удахгүй үргэлжлүүлэх болно.

Алмас хэзээ бичсэн: 2021-04-20 13:12 | |
Sain bn uu? Gar utasnii app yaj zohioh we mongol helnii hcheeltai holbootoi
Зочин хэзээ бичсэн: 2021-04-16 10:19 | |
Ер нь янз янзын маш их боломжууд бий. Яг ямар тоглоом юунд зориулж хийхээс хамаарна. Юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол эхлээд https://hicheel.dusal.net хаягаар ороод хичээлүүдийг үзээд яваарай.
Мөн дээрх нийтлэлийн видеог сая засаж орууллаа.
Алмас хэзээ бичсэн: 2020-09-07 19:56 | |
yaj togloom zohioh we
ganbaatae хэзээ бичсэн: 2020-09-07 10:51 | |
Yaj kod bichij surah we bas pragramm neej aurmar bn
Temuulen (зочин) хэзээ бичсэн: 2020-06-18 21:21 | |
Яг энэ дээрх видео дээрх бол болохгүй. Өөр react native, cordova, ionic, flutter гэх мэт өөр гар утасны апп хийдэг төстэй хэрэгслүүд байгаа.
Зочин хэзээ бичсэн: 2020-06-01 00:49 | |
play story, app storyд оруулж болох юм бол уу
Зочин хэзээ бичсэн: 2020-05-31 22:58 | |
good
Зочин хэзээ бичсэн: 2020-03-10 15:24 | |
Playstore appstore googleplay d tawigdah uu
4
Зочин хэзээ бичсэн: 2019-09-22 19:09 | |



:-)