Алмас

Монгол бичгийн 2, Кирилл 2 янзын байрлалтай Дусал бичээч Монголын гарын драйвер Apple Mac компьютерт зориулсан хувилбар.

Англи үсэгт тааруулсан байрлалын зураг:


 
 
(Тайлбар: Монгол үгэнд хэрэглэгддэггүй Ф үсгийн оронд хурдан бичихийн тулд арай илүү хэрэглэгддэг Ы үсгийг тавьсан болно. 35 үсэг маань нэгэнт гарны товчлуурт бүрэн багтахгүй тул жаахан өөрчилж оруулсан. Монгол хэлэнд хэрэглэгддэггүй Щ үсгийг Alt(эсвэл Command)+1 дарж гаргах ба бусад зарим тэмдэгтийг энэ аргаар гаргана.)


Монгол бичгийн Кирилл стандарттай адил байрлал:
 
1438009937

Монгол бичгийн Латин qwerty байрлал:
 
1438010118

Татаж авах:
www.dusal.net/downloads/Dusal_Bicheech_MacOSX.zip


Windows хувилбарыг эндээс: https://dusal.blogmn.net/9815/


Суулгах видео заавар:
 


Суулгах заавар 1:
1. ZIP файлыг татаж аваад задална.
2. 2 файлыг /Library/Keyboard Layouts/ хавтас copy & paste хийж руу хуулна
(Хавтсыг нээхдээ /Library/Keyboard Layouts/ хавтсыг нээнэ, Finder нээгээд "Command Shift G", /Library/Keyboard Layouts/ гэж бичнэ)
3.System Preferences > Keyboard > Input Sources. Нээгээд доор байгаа тэмдгийг дарна.
4. "Others" товчийг дараад "Mongolian" сонгоно.

Хэрэв болохгүй бол:

Суулгах заавар 2:
1. Татаж авсан файлаа дээр нь 2 дарж задлана.
2. Доорх 3 хавтасны аль нэг дотор хуулна.

/Library/Keyboard Layouts (компьютерыг хэрэглэдэг бүх хүн)
~/Library/Keyboard Layouts (зөвхөн тухайн хэрэглэгч)
/Network/Library/Keyboard Layouts (сүлжээн дэх бүх хүнд)


3. Ингэж хуулсныхаа дараа гараад (Logout) эргэж нэвтрэх (login) буюу тооцуураа унтраагаад асаана.
4. Тэгээд Finder->Applications->System Preferences->Language & Text руу ороод Input Sources хѳндлѳн цэс рүү орно. Тэндээс хайлтын хэсгээс Mongolia гэж бичиж хайгаад хүссэн Монгол гараа сонгоно. Түүний дараа "Show input menu in menu bar" гэсэн сонголтыг чагтална.
5. Тэгээд Finder-ийн баруун дээрх зайны цэнэгийн хэмжээ харуулдаг талбарт буй "тугтай"цэснээс Монгол сонгоод бичээрэй. Стандартаар мөн Command+Space 2 товчийг хамт дарж сольж болно. Удаан дарахад харагддаг.


Суулгах заавар 3:

Хэрэв дээрх зааврууд болохгүй бол энэ аргыг хэрэглэнэ.
Utilities дотроос Terminal нээгээд тушаалын мөрөнд дараах тушаалуудыг хуулаад Enter дарж ажиллуулаад, нууц үгээ оруулна. Нууц үг оруулахад од гэх мэт юу ч харагдахгүй гэдгийг анхаарай.

rm ~/Library/Keyboard\ Layouts/Mongol*
rm /Library/Keyboard\ Layouts/Mongol*
cp Downloads/Dusal*/Mongol* /Library/Keyboard\ Layouts

Ингэж хуулсныхаа дараа Заавар 2-ын 3-ын дагуу үргэлжлүүлээрэй.


Тигүүд (Fonts) хэрэгтэй бол https://dusal.blogmn.net/20211/ энд бий. zip хувилбарыг татаж аваад задлаад суулгана.

Бүүр болохгүй бол холбоо барьж бага зэргийн төлбөртэй Teamviewer-ээр суулгуулж болно.

 

Холбоотой:

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

M1, M2 яг дээр байхгүй. Ер нь хийх төлөвлөгөө байхгүй байгаа шүү. Уучлаарай.
Алмас хэзээ бичсэн: 2022-09-24 02:30 | |
M1, M2 deer boldog bolchvol za tegeed bolchih geed l bn, arai l davruu te хэлээ гаргах
Зочин хэзээ бичсэн: 2022-08-17 01:16 | |
M1 deer suulgah tuhai
Hi, M1 deer suulgaj uzsen u? Mongold bdg bol avch ochood suulguulj boloh u?
Зочин хэзээ бичсэн: 2022-06-05 10:10 | |

Сайн байна уу. M1 байхгүй болохгүй мэдэхгүй байна өө. Өөрөө M1-тэй лаптоптой болж байж л хийж тавих байх. Тэгэхээр мөддөө хийж чадахгүй нь ээ уучлаарай.

Алмас хэзээ бичсэн: 2022-02-21 01:10 | |
Umnu ni 17 onii Mac deer suulgaj bolson bsiimaa say m1 avaad suulgah gesen tohirgoo ni uur dag ym bna. Yaj bolgoh ve? Ahiad zaavar gargah uu?
Зочин хэзээ бичсэн: 2022-02-12 23:53 | |
M1 байхгүй болохоор би хувьдаа туршиж үзээгүй мэдэхгүй байна. Уг нь ялгаагүй л болох байх гэж бодох юм. Гэхдээ яг нарийн сайн мэдэхгүй л байна.
Алмас хэзээ бичсэн: 2021-05-08 05:50 | |
mac m1
hi, ali ertnees dusal bicheech ashiglaj irsen ymaa. sayhan apple m1 mac book awsan chn zaawraar n huulj suulgaad boldoggui ee. uuriinh n mongolian gsen keyboard l input deer bgd bh ym. mongolaion q gj garj irdeggui. m1 deer yr n bolj bga yu?
Зочин хэзээ бичсэн: 2021-05-07 21:58 | |
I was struggling to find Mongolian fonts for Mac for years. So glad found your site.
Thank you soooo MUCH!
Зочин хэзээ бичсэн: 2021-01-17 03:57 | |
Болохгүй. iPad дээр ikon.mn Монгол гарын драйвер гээд байгаа. Эпл Стороос хайгаад суулгаж болно.
Алмас хэзээ бичсэн: 2020-09-17 15:12 | |
Sn bnu ? Ipad pro der boloh bolvuu
Zuz хэзээ бичсэн: 2020-09-17 14:05 | |
Энэ драйвер суулгаад Word дээр жишээ нь юм бичих үед Copy/Paste шууд хийж болж байгаа юу?

(⌘ C/V)
Copy-Paste ??? (зочин) хэзээ бичсэн: 2020-06-18 12:11 | |
Хэдхэн хоногийн өмнө засаж оруулсан шүү. Одоо нэг суулгаад шалгаад үз дээ.
Алмас хэзээ бичсэн: 2020-03-30 12:53 | |
MacOS keyboard-ын тухай
Сайн байна уу? Энэ keyboard-ы хэрэглэдэг. Маш их тус дэм болж байгаа баярлалаа. Нэг тодруулах зүйл.

Ѳ болон Ү үсэгнүүд нэг л ѳѳр кодоор байгаад байх шиг байна тэ. Зарим сайт жишээ нь google.com зэрэг дээр эдгээр үсгээр бичин хайхад танихгүй байх шиг...

энэ keyboard дээр "ѳ" гэж байгаа ба ер нь бол "ө" байх шиг байна. Цаад код нь л ѳѳр юм боловуу гэж ойлгож байгаа. Үүнийг засаж энгийн буюу 2 дахаар нь болгох боломж байдаг юм болов уу. "ү" үсэг мѳн адил байх шиг байна. Бусдаа ёстой сайн эд шүү, үргэлж баярлалаа !!
Sanji хэзээ бичсэн: 2020-03-30 11:47 | |
uneheer ih bayrlalaa. ih setgel gargaj hiisen bna. ih tus bolloo. enenii umnu uur zaavar dagahad bolohgui baisan chine ene bichlegiig ni dagaad hiisen chine shuud l bolchihloo
Зочин хэзээ бичсэн: 2018-11-07 23:21 | |
Тэрнээс уг нь нэг их хамаарахгүй бүх програм ажиллах ёстой гэж бодож байна. Браузерын цонхонд гэх мэт бичээд үз дээ. Бүүр болохгүй бол бүгдийг нь устгаж байгаад (компьютерыг хэрэглэдэг бүх хүн) гэсэн дээрх хавтас руу хуулаад унтрааж асаагаад нэмээд нэг үз дээ.
Алмас хэзээ бичсэн: 2018-09-24 13:31 | |



:-)