Алмас

Go хэл дээр бичигдсэн энгийн, маш хөнгөн ажиллагаатай Github-ын клон.

Миний хувьд Gitlab-аас илүү хөнгөн, серверийн ачаалал бага хэрэглэдэг тул сонгож ашигладаг.
Одоогоор CI/CD холбож ашиглаж үзээгүй байгаа ч Drone.io, Jenkins зэрэг олон багаж холбож ашиглах боломжтой.
API, Webhooks зэрэг холболтын боломжуудтай.
 



Вэб хуудас:
https://gitea.io/en-us/

Github хаяг:
https://github.com/go-gitea/gitea

Олон үйлдлийн систем дэмжинэ, Docker ашиглах боломжтой. Өөрөөр ч олон янзаар хялбар суулгах, тохиргоо хийх боломжтой.

Манайх өөрийн сервер дээр байрлуулан ашиглаж байгаа.

Би өөрийн зарим тэмдэглэлүүдээ wiki.dusal.net дээр нээлттэй хийгээд явдаг. Хэрэгтэй хүмүүс нь сонирхож бас хамт тэмдэглээд, засаж янзлаад явах боломжтой шүү.
Доор миний тэмдэглэл байгааг сонирхвол суулгаж тохируулж үзэж болно:

https://wiki.dusal.net/Gitea_суулгаж тохируулах

Монгол хэлний орчуулгыг эхний байдлаар Google Translate ашиглан оруулсан байгааг хэрэглэж үзээд засаад хөгжүүлэлтэнд оролцоод явах боломжтой:
https://crowdin.com/project/gitea

Одоогоор үндсэн хувилбарт Монгол хэл ороогүй байгаа тул Монгол хэл суулгаж туршихдаа дээрх Wiki тэмдэглэл дэх зааврын дагуу тохируулах боломжтой.


 
Нэлээд удаан хугацааны дараа блогтоо салхи оруулж байна.
Цаашдаа илүү Код хөгжүүлэгч, Сисадминуудад чиглэсэн мэдээлэл оруулаад идэвхтэй бичээд явахыг хичээе гэж бодож байна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Батлана
Зочин хэзээ бичсэн: 2023-04-25 09:13 | |



:-)