Нээлттэй эх, хаалттай эх хоёрын ялгаа.

Өдөржин online байдаг, тооцоолууртай амьдарлаа нэг мөр холбосон, нээлттэй эхийг маш их хэрэглэдэг, блог хөтөлдөг зэрэг маш олон ижил талтай ч нэг нь нээлттэй эхийг, нөгөө нь хаалттай эхийг хаацайлж, нэг нь АНУ-д амьдарч, нөгөө нь Монголд ажилладгаараа ялгаатай хоёр залуугийн ярианаас өчүүхэн тайрдас миний бие ухаан задран, нээлттэй эх болон хаалттай эхийн ялгааг үнэн мөнөөр нь мэдэж авснаа ийн хүү Алмасын буянаар доор сийрүүлмой.

 

Дөлмандах, Жагдаг хоёр бие биедээ ухаангүй сайн бололтой. Гэхдээ 2-уулаа эрэгтэй л дээ ;P Заза багахан наргиа байлаа. Энэ хоёр хүний харилцан яриа, бие биенээ хүндэтгэсэн соёлтой мэтгэлцээн нь “Нээлттэй эх, хаалттай эх хоёрын аль нь лаг вэ?” гэсэн сэдэв дээр болж өнгөрөв. Хэрвээ та хүсвэл блогоор нь ороод юу болсныг халуун цэгээс нь мэдээд авна биз.

 

Юу юуны түрүүнд хэлэх ёстой зүйл бол “Аливаа зүйл сайн болон муу талтай байдаг”. Монголд байгаа нээлттэй эхийг хэрэглэгчид, нээлттэй эхийг өмөөрөгчид, нээлттэй эхэд амиа тавигсад, нээлттэй эх гэж хийрхэж өвчигнөгчид дийлэнх нь хаалттай эхийн талаар муу амтай байдаг. Мөн би ч гэлээ. Маш их дургүй. Юунд нь дургүй байдаг гээч. Мэдээж төлбөрт нь. Яг л мөнгийг минь худлаа шулаад байгаа юм шиг, шуналтай шуламнууд шиг л төсөөлөгддөг шүү дээ. Татвар хураагчид хэн дуртай байлаа. Харин одоо би нээлттэй эхийг муулж, хаалттай эхийг жаахан магтаад авъя гэж бодлоо. Гэхдээ л нээлттэй эхийнхээ талд зогсоно л доо.

 

Хаалттай эх

 

Мөнгөөрөө худалдаж авч байгаа хаалттай эх нь үнэгүй шахам авч байгаа нээлттэй эхээс “хямд” гэж ярьдаг хүн бас байх юм аа. Гэхдээ бодоод байсан чинь нэг талаар үнэн юм. Яагаад хаалттай эх гэх болсон, яагаад кодоо хаалттай байлгадаг гэсэн асуултуудаас эхэлье л дээ. Тэд харамлаад, татганаад байгаадаа кодоо хаалттай байлгадаг гэж бодож байна уу? Нэг талаараа тийм байж болох ч гэлээ нөгөө талаараа харин ч танд өгч байгаа том давуу тал юм. Хаалттай кодыг хэн ч өөрчилж чадахгүй, тиймээс кодыг зөвхөн бүтээгч корпорац л хариуцна гэсэн үг ээ дээ. Учир нь тэд зөвхөн өөрсдийн хийсэн алдааг л цайруулна гэсэн дээ тэр. Хэн хүссэн нь кодыг нь өөрчлөөд л, хэн хүссэн нь туршилт хийгээд л байж байдаг, гэтэл тэдний хийсэн гэмийг кодын эзэд хариуцна гэдэг шал утгагүй биз дэ? Тиймээс л тэд кодоо хаалттай байлгадаг аж. Харин ингэж өөрсдөө өмчилж, өөрсдөдөө хамаатуулснаар тэдэнд болон танд ямар ашигтай юм бэ?

 

Та даатгалын систем гэж мэднэ байх. Мэдээж эрсдэл хэлж ирэхгүй, хэн ч эрстэж болно. Харин хэлж ирдэггүй эрсдэлийг барагдуулахын тулд даатгалын систем байдаг шүү дээ. Та эрсдэлд ороогүй байх үедээ бага хэмжээний төлбөрийг даатгалын компанид өгнө. Тэд маш олон эрсдэлээс болгоомжлогчдоос ийм маягаар мөнгө хурааж авах ба мөнгө төлсөн хүн болгон эрстээд байхгүй шүү дээ. Ингээд л даатгалын компани мөнгөн сантай боллоо. Харин ганц хоёр эрстсэн нөхдөд нь сангаасаа мөнгө гаргаад эрсдэлийг нь барагдуулчихна. Үлдсэн мөнгөөр нь тэд цалинжина, үйл ажиллагаагаа тэлнэ, илүү сайжраад байна гэсэн үг. Тиймээс л хаалттай эхийг дээрх даатгалын системтэй адилтгаж болох юм. Та тэдэнд мөнгө төлнө, тэд харин таныг бүртгээд авна. Маш олон хүн ийн хүү мөнгөө төлөөд бүртгүүлчихсэн байхад тэдэнд мөнгөн хуримтлал бий болно. Бүрдүүлсэн мөнгөн хуримтлалаараа тэд таныг эрсдэлээс татаж гаргах боловсон хүчнийг бэлтгэнэ. Мэдээж мөнгөнд дургүй хэн байх вэ дэ, тэгээд л тэд зөвхөн танд л зориулж маш хүчирхэг програмист, хакеруудыг бэлэн байлгаж байдаг. Мэдээж бүгдэд нь эрсдэл тохиолдохгүй шүү дээ. Хэн нэг нь, ямар нэгэн эрсдэлийг үйлдсэн бол нөгөө лут бэлтгэгдсэн, сургагдсан нөхөд тань дээр очоод л асуудлыг чинь шийдэхэд бэлэн байдаг. Энэ л хамгийн гол давуу тал юм.

 

Нөгөө талаараа энэ нь цор ганц эрсдэлийн бус, бас хэрэглээний тав тухыг хангасан чанартай систем болж чадах юм. Учир нь чанарын өндөр төвшинд бэлтгэгдсэн инженер, програмистууд үнэгүй ажиллахыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс л танаас авсан мөнгөөр тэднийг тэжээгээд оронд нь таны хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах програмуудыг бичүүлдэг юм шүү дээ. Мөнгийг нь өгөөд тэжээж байгаа юм чинь програмууд маань илүү богино хугацаанд, илүү найдвартай, өндөр төвшинд бичигдэж чаддаг. Магадгүй тэд үүнийг амьдрахын тулд хийж байгаа юм чинь, ямар нэгэн хобби, эсвэл хүсэл сонирхлоороо бичсэн програмаас хэдэн хувь илүү бичигдэх нь мэдээж шүү дээ.

 

За тэгээд цааш яривал, тэд зөвхөн таны хэрэгцээг л дээдэлж байдаг. Өөрөөр хэлбэл таны хэрэглээнээс бусад толгойны өвчнийг тэд хариуцна гэсэн үг юм. Жишээ нь та Photoshop гэдэг програм дээр ажиллаж байлаа гэж бодоход ямар нэгэн paint гарч ирээд танаас “Энэ Photoshop байна!” гэж ядаргаатаад байхгүй байлгах талаас нь тэд анхаар ч ажилладаг. Хэрвээ тэд чаддаг байсан бол танаас бага хэмжээний мөнгө авчхаад, тооцоолуураа асаах, унтраахын танаар хэлүүлэлтгүй хийчихдэг системийг зохиох байсан биз.

 

Тэгэхээр та мөнгөө төлөөд, хаалттай эхийг хэрэглэж байгаа тохиолдолд:

Эрсдэлээс айх хэрэггүй. Учир нь тэд барагдуулна.

Зөвхөн хэрэгцээндээ л ашиглана. Бусдыг нь тэд хийнэ.

Хамгийн сайныг нь ашиглана. Тэд байнга хөгжүүлэх болно.

Хамгийн найдвартайг нь ашиглана. Тэд үргэлж системийг тань хянаж байх болно.

Хамгийн өнгөлөг харагдана. Өдөр шөнөгүй тэд сайжруулж байгаа.

Хамгийн бардам байх болно. Тэд таны найдвартай ар тал болох болно.

Илүү ихийг мэдэх шаардлагагүй. Тэд таны өмнөөс мэдчихсэн байх болно.

Үргэлж шинэ мэдээллээр хангагдах болно. Тэд таныг мэдээллээр хангах болно.

Энэ мэт зүйлсээс улбаалаад хаалттай эх танаас төлбөр авдаг. Та төлбөрөө төлснөөр өөрийгөө ч амар байлгаж, өөр бусад програмистуудыг тэжээж байдгаараа хаалттай эх давуу юм.

 

Товчхондоо бол мөнгөө төлсөн та хаан “ХЭРЭГЛЭГЧ”. Таны хэрэгцээ, хэрэглээ болон сэтгэл ханамж л тэдэнд хамгийн чухал.

 

Нээлттэй эх

 

Дээр байгаа давуу талуудын дийлэнх нь нээлттэй эхэд бараг байхгүй. Бүх юм нь эсрэгээрээ. Бүр нэг нь хаалттай гэж байхад нөгөө нь нээлттэй гэж байгаа биз дэ? ;P Чухам нээлттэй эх юугаараа давуу юм бэ? Үнэхээр хаалттай эхийн эдийн засаг дор өвдөг сөхрөх юм гэж үү? Үгүй ээ. Нээлттэй эхэд хаалттай эхээс дор нь орж байгаа зүйл олон боловч доогуур нь орохооргүй, өөрийн гэсэн агуу том давуу талтай эд шүү дээ.

 

Хамгийн түрүүнд хүн болгоны толгойд нээлттэй эх гэдэг нь ил задгай кодууд л бууж байгаа байх. Энэ нь үнэн юм. Нээлттэй эх гэдэг нь эх код нь нээлттэй байж байдаг систем юм. Тиймээс тэдэнд мөнгө төлөх шаардлагагүй. Ийнхүү бүхий л нээлттэй эхийн системүүд үнэгүйгээр туурвигддаг. Тэдэнд Microsoft шиг их хөрөнгө байхгүй хирнээ тэд яаж хөгждөг юм бэ? Гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Үнэхээр тэдэнд мөнгө байхгүй, харин тэд яадаг гээч? Ямар нэгэн програмистад мөнгө төлөхгүйгээр, харин хэрэглэгчдээ тэд ашигладаг. Гэртээ гиеүүрч суугаа ажилгүй програмист, хакерууд чинь ийм л ажил хийхийг мөрөөдөөд сууж байдаг юм бүү дээ. Тэдний ганц хайр дурлал нь энэ чармай нүцгэн код. Тэд хийх юмгүй өдөржин нээтээр хэсэхдээ хэсэгхэн кодыг тасдаж аваад, судлангаа тэд хөгжүүлж байдаг. Зүгээр ашиглаж байгаа мань мэт нь хүртэл туршуул, тестерүүд гэдэг утгаараа хөгжүүлэгчид болцгоочихдог. Тэгэхээр хэн хүнд үнэгүй тараагддаг хирнээ үнэгүй авсан хүн бүр түүнийг эзэмшиж, өөрийн болгох боломжтой гэдгийг Нээлттэй гэдэг үг нь хэлэхгүй байна гэж үү?

 

Үнэхээр л нээлттэй эхийг ямар нэгэн ашиг хонжоо, албан ажлын эрсдэл шалгасан системээсээ илүүтэйгээр сургалт, загварчилгаа, туршилт, танин мэдэхгүй болон хобби талаасаа илүү хэрэглэцгээдэг. Учир нь нээлттэй эх дийлэнхдээ үнэгүй, бас задгай байдаг шүү дээ. Бас серверт их ашиглана. Учир нь хамгаалалт сайтай Unux системтэй тун төстэй учираас.

 

Гэхдээ заавал танин мэдэх, мэргэжлийн түвшнийхэн судлахаасаа илүүтэйгээр сүүлийн үед хэрэглээ талруугаа төгс хөгжиж эхэлж байгаа гэж хэлмээр байна. Нээлттэй эхийг ямар нэгэн санхүүгийн байгууллага дэмжих болсноор тэд ямар нэгэн ажилгүй хакерын үзэмжээр бус, яг л хаалттай эхийн систем шиг мэргэжлийн төвшинд хөгжих нь элбэг болж байна. Ингэж хөгжиснөөр тэд хэрэглээний ертөнцөд хаалттай эхийн байр суурийг булааж авах гэсэн санаа байж болох юм. Улам олон хэрэглэгчтэй болох тусмаа л нээлттэй эх хурдан хөгжинө шүү дээ. Сүүлийн үед энэ систем яг энэ тэр гэж хамгаалалтаа баталж чадахгүй ч өөрсдийн нандин амлалтаараа хэрэглэгчдийгээ татсаар л байдаг билээ.

 

Гэвч сайны хажуугаар саар гэгчээр, та хэчнээн сайхан үнэгүй юм ашиглаж байгаа ч гэлээ танаас гарах эрсдэлийн хариуцах, нөхөн төлөх хүн байхгүй байгаа нь харамсалтай. Нээлттэй эх юм чинь хэрэглэсэн хэрэглэгч нь л түүнийхээ эзэн нь, бүтээгч нь, хөгжүүлэгч нь болчих гээд байдаг талтай. Тиймээс та эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд бүхэл бүтэн системийг нэвт шувт мэдэж байх шаардлагатай юм. Энэ нь маш их мэдлэг, цаг зав шаардсан ажил гэдгийг уншигч авхай ойлгоно байх.

 

Товчхонд нь харьцуулж хэлбэл хаалттай эх нь хариуцлага сайтай ч тийм ч уян хатан биш, нээлттэй эх бол эсрэгээрээ, хариуцлага гэсэн ойлголт бараг байхгүй ч маш уян хатан, илүү нээлттэй байдгаараа ялгаатай юм. Үнэ өртгийн тухайд ярих хэрэггүй болов уу.


2009-7-26,04:31 | Ангилал: Дусал мэдлэг ба Анхан шат
Илгээх | 3758 хүн уншсан | Бичсэн: WOHLOV

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (16) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
unshhaas zalhuu hurmeer ym oruulah yma hhshah
Зочин хэзээ бичсэн: 11:18, 2019-11-13 | |
UNSHAAGVI CH MASH IH TAALAGDLAA HHHA LOL TANAID AJILD ORJ BOLOH UU GSHSH баярлах
GANAA (зочин) хэзээ бичсэн: 11:12, 2019-11-13 | |
MUUUR MIIGAA MUUJGAI
MUUJGAI (зочин) хэзээ бичсэн: 11:01, 2019-11-13 | |
yne,cene.
sain zaluuchuud!!BRAVO.MONGOL hymyyst hen baihaas yl hamaaran medeeleliin tehnologi heregtei ba medej surah garcaagyi shaardlaga negent tulgarsaniig medej sursan ta nar tyycheelj hubia yl bodon zytgej ehelsend ih bajrlalaa. тэврэлт гоё шүү
zandkaa хэзээ бичсэн: 13:06, 2009-9-27 | |
Мэддэгт мэргэн цоохор, мэддэгүйд эрээн цоохор байдаг гсн хэлээ гаргах хэлээ гаргах
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 13:34, 2009-9-11 | |
Jagdag баярлалаа баярлах Бас нээрээ би ч заримдаа туйлширч байгаа юм байна... гоё шүү
Алмас хэзээ бичсэн: 12:09, 2009-9-11 | |
Хасаа,

блогт минь үлдээсэн олон сэтгэгдэлийнхээ хариуг эндээс уншаарай! http://argamag.blogspot.com/2009/09/blog-post.html

Жагдаг
jagdag хэзээ бичсэн: 05:36, 2009-9-11 | |
WOHLOV энийгээ оруулахгүй яасан юм бэ? ;) За би энд оруулчихъя :)
Эх сурвалж: http://xacaa.blog.mn/?p=159

Харин Монголын мөнгийг хэмнэж чадах уу? Кэй, кракын дон шүглэсэн бид програм хангамжид мөнгө зардаггүй, зарж мэддэггүй, мөнгө зарах ямар хэрэгтэй болохыг нь ч ойлгодоггүй. Тэгэхээр бид яагаад байгаа юмыг байгаагаар нь байлгаад, хаалттай эхийг хэрэглэсэн чигээр нь байлгаад байж болохгүй гэж? Угаасаа бидэнд мөнгөө хэмнээд байх шаардлага байхгүй шүү дээ. Гэтэл бас л тийм биш юм аа. Нээлттэй эх нь дан ганц мөнгийг хэмнээд зогсохгүй зогсоо зайгүй хэрэглээ, хамгаалалт талын шинэчлэлүүдийг (update) хийж байдгаас гадна яг л чулуу шиг бат бөх ажилладгаараа одоогийн Монголд хэрэглэгдэж байгаа “Хулхи” хаалттай эхээс ялгаатай юм. Яагаад хулхи гээд байгааг минь та лав ойлгож байгаа байх. Та ямар Wind0ws хэрэглэдгээ мэдэж байгаа шүү дээ!!! (Чшшш! Чанга яривал Билл ах сонсчхоод хүрээд ирнэ шүү!) Ямар ч Update гэдэг юм үзээгүй “Онгон охин” Wind0ws-ийг чинь хэн ч хүрч ирээд дэлбэлээд хаяж чадна. Учир нь үүнийг дэлбэлэх бөмбөг цаагуур чинь нэг бэлэн байж байна. Чүдэнз зурж чаддаг л байх юм бол хэлд ороогүй жаал таны тооцоолуурыг будаа болгох нь том асуудал биш шүү дээ. За тэр будаа болоод, сүлжээ нь унаад өгөх нь ч яахав. Хамгийг гол нь нууцлал. Хэн хүссэн нөхөр хүрч ирээд таны нууц үгийг хэнэг ч үгүй ганц муу CD-гээр онгойлгоод, дотор нь байсан хичээлийн дүн, дипломын ажил, хайртын чинь нүцгэн зургуудыг аваад явчих нь тийм аятайхан байна гэж үү? Энэ дан ганц хувь хүнд бус, дээшлээд албан байгууллага, бүр дээшлээд төрийн МТ нууцлалд хүртэл хамааралтай хэрэг шүү. Хууль бус, эмзэгхэн програм хангамж хэрэглэдэг Монголын дотоод бодлогын нууцыг хэн дуртай хужаа нөхөрт уншуулах танд тааламжтай байна уу? Учир нь дан ганц та ч биш төрийн байгууллага, МТ газрууд нь хүртэл хулхи бараа хэрэглээд байвал яаж ходоод нь зүгээр байх юм бэ? Тийм биз дэ? Тийм учраас л би нээлттэй эх гэж хий хоосонгүй өвчигнөөд байгаа юм шүү дээ.

Монголын МТ-чдын 90% гаран нь Wind0ws, тэдний дотор мөн 90% гаран нь “Хулхи” Wind0ws хэрэглэдэг байх юм. Миний муулаад үхчих гээд байгаа хүмүүсийн тоонд үлдсэн 10%-ийг дүүргэх “Ориг” Wind0ws хэрэглэгчид орохгүй гэдгийг хэлчий. Дараа нь сэтгэгдэл бичихдээ “Би ориг хэрэглэдэг” дарамтлаад байдгийн ;P Харин нийт хэрэглэгчдийн 10% буюу Wind0ws хэрэглэдэггүйчүүдийн тоонд ордог нөхдийг бас муулах гээгүй. Угаасаа бараг Wind0ws-оос өөр ҮС-ийг тэгж кракдаад ашиглах бараг боломж байдаггүй. Тэгэхээр Монголын МТ ямар эмзэгхэг гэдэг нь харагдаж байгаа биз. Захын нэг айл дээр очоод л “Сайн байна уу?” гэж асуухад өөдөөс “Тооцоолуур форматлаад өгөөч хө” гэнэ, “Гүй 7 хоногийн өмнө л...” “Хэ цсс, тэр чинь удахгүй дамшиг юм өө” гээд л Wind0ws-ийн балаг аяга цай ойчуулчихгүй эхлэнэ дээ.

Дээрх бүх үлгэр бус, практик асуудлуудыг шийдэх хамгийн дөт, шулуун дардан зам бол маргахын аргагүй нээлттэй эх. Бас нэг зам байна аа. Бүх системээ хэвээр нь байлгаж байгаад харин төлбөрөө төлөх. Гэхдээ талхаа авах гэхээр тамхины мөнгө нь дуусах гээд байдаг Монголд юун програм мантай биз дэ? Удахгүй хэрхэн Монголд нээлттэй эхийг үрслүүлэх тухай, Дөлөөгийн ярьдгаар Open Source for Mongolia-г яаж нутагшуулах вэ талаар эргэцүүлэл блогдохыг бодноо. Би гэж нэг өчүүхэн, мэдлэг тун муу бөөс энэ талаар ярьж байгаа нь ичмээр ч гэлээ өөрийн бодлыг л бичсэн тул битгий чанга дуугаар шоолж инээгээрэй баярлах Баярлаа.
xvv хэзээ бичсэн: 18:07, 2009-8-13 | |
нээлттэй гоё шүү
Friska (зочин) хэзээ бичсэн: 20:08, 2009-8-1 | |
за үнэндээ кибер орон зайн талаар таг шахуу. гэхдээ сурахыг ихэд хүсдэг
dadido хэзээ бичсэн: 19:21, 2009-8-1 | |
сайхан урт сэтгэгдэлүүд байна ярзайтал инээх

миний хувьд нээлттэй ч бай хаалттай ч бай аль альнийх нь хэрэглэгч ба нээлттэйг нь илүү ихээр ашиглахийг эрмэлзэгч.! ирмэх

ер нь хүн хэрэгцээндээ тааруулж л хэрэглэх нь тохиромжтой гэж боддог.
энэ нь нээлттэйг хэрэглэх үү хаалттайд мөнгө төлөх үү гэдэгт сонголт болдог байх.

дээр хэлсэн 600$ vs 0$ дээр тодорхой харагдаад байх шиг...
Alog хэзээ бичсэн: 08:52, 2009-7-27 | |
Тун сайн бичиж шүү. Мэргэжлийн биш хүн уншаад тун сайн мэдээлэл авхаар юм байна.

Би ер нь ийм урт текстийг өгүүлбэр бүрээр нь уншдаггүй. Гэтэл уншлаа гэдэг чинь тун сайн байна гэсэн үг шүү дээ (аая яаа яаа хэхэ)

энэ дээрх 2 нөхрийн сэтгэгдлийг унших гэсэн чинь бичлэгтэй тэнцэхүйц байхаар нь уншихаа больчихлоо
Pearle Deppsu (зочин) хэзээ бичсэн: 22:25, 2009-7-26 | |
Хүү-тэй 100% санал нийлж байна хэлээ гаргах
WOHLOV хэзээ бичсэн: 14:26, 2009-7-26 | |
Хэхэ. Сэтгэгдэл бичсэнд баярлаа.

Нээлттэй эхийг төлбөргүй (үнэгүй) гэж хэлээгүй ч дийлэнхдээ тийм байдаг гэдгийг нь хэлэх гэсэн юм.

Амьдрахын төлөө хийж байгаа зүйлсээ хүсэл сонирхолоосоо, чин сэтгэлээсээ хийж болно шүү дээ. Магдагүй хоббигоороо амьдарч болох. Мэдээж хүн хоббиндоо амьдаралын хэрэгцээнээсээ илүү цаг зарах нь ховор. Түүнд цаг гаргаж, илүү төвлөрч, зорьж ажиллаж байгаа нь хоббийгоороо хийсэн дийлэнх зүйлсээс арай илүү байх болов уу хэмээн бодож байна.

Microsoft-ийн тухайд бол, та зөвхөн өөрөөс хамаарах хариуцлагыг л өөрөө хүлээнэ үү гэхээс Microsoft-оос хамаарсан (OS орчны, шинэчлэл, заварчилгаа, хамгаалалт зэрэг алдаатай зүйлс) хариуцлагыг Microsoft л төлнө шүү дээ. Тэгэхээр "Систем маань гацчихвал..." г.м. зүйлсээс айх хэрэггүй болж байгаа биз. Яг л 1 жилийн баталгаат хугацаатай хуруу диск ашиглаж байгаа мэт. Түүнийг өөрөө эвдэрчихвий гэж айх хэрэггүй.

Гэхдээ дээр би зөвхөн хаалттай эхийн тухай өөрт төрсөн багахан сэтгэгдлийг л бичсэн болно. Гэхдээ би өөрөө бол хэрэглээ бус танин мэдэхгүй, мэрэгжлийн талаасаа нээлттэй эхийг илт дэмждэг. Тэр тусмаа нээлттэй эх Монголд маш их хэрэгтэй гэдгийг та бид 2 юу юунаас илүү мэдэж байгаа шүү дээ. Хаалттай эх Монголд яаж ч бодсон одоохондоо тохирохүй мэт санагддаг.

Урт сэтгэгдэлд уучлаарай ярзайтал инээх
WOHLOV хэзээ бичсэн: 12:29, 2009-7-26 | |
Кодыг хаалттай байлгах, хаалттайгаар хөгжүүлэх нь нээлттэйгээс илүү байна гэж ойлгож болохгүй юм биш үү? Гол нь нээлттэй хөгжүүлгүүд одоогоор шинэ, үнэгүй, яахав Windows мэтээс арай давж чадаагүй л байна. Тэрнээс биш кодыг нээлттэйгээр хөгжүүлээд "ХУДАЛДААЛАХ БОЛОМЖТОЙ".
Wine - Crossover, Fedora - RedHat г.м. жишээн дээрээс харъя л даа. Бидний өмнөөс тухайн худалдаалж байгаа байгууллагууд маань угаасаа Windows шиг л хийгээд өгнө. Ганц ялгаа нь нэг нь код нь бусдад нээлттэй, нөгөө нь хаалттай л байна.

Код нээлттэй байхаар хамгаалалт суларна гэсэн ойлголт ч бас буруу байх? Жагдаг өөрөө ч хэлсэн байна шүү дээ аль ч систем нь цоорхойтой гэж. Гэхдээ л одоо линукс системүүдийн хувьд илүү сайн хамгаалалттай. Давуу тал нь маш богино хугацаанд алдаа илэрч засагдаж явж чадаад байх шиг, бас уг системийн өөрийнх нь онцлог давуу тал байна.

Тийм болохоор том бизнесийн байгууллагууд ч гэсэн нээлттэй эхийн бүр үнэгүй биш юм гэхэд "илүү хямд" системүүдийг сонгосноор алдах зүйл байхгүй мэт. Мэдээж хаалттай нь илүү байвал, тэгээд түүнийг дийлж авах мөнгөтэй бол, бас тэр төлсөн мөнгөнөөсөө давуулж гарах орлогыг олдог бол хаалттай эхийг сонгох нь илүү дээр байх л даа.

Жишээ нь Photoshop vs GIMP програмуудын хувьд $600-1000 vs $0 гэсэн үнийн ялгаа байна. Ажиллагаа боломж чадварын хувьд Photoshop маш олон давуу талтай. Гэвч би жижигхэн веб дезайн хийхийн тулд, ганц нэг фото зураг янзлахын тулд $600 төлж Photoshop авах нь утгагүй байх...

Харин GIMP-г ямар нэгэн програм wine-г crossover болгон хөгжүүлээд илүү болгоод худалдаад байгаа шиг давхар хөгжүүлээд $50-оор ч юм уу зараад арай нэг илүү боломжууд нэмээд, хариуцаад, хариуцлага үүрээд явахад илүү л явах уу гэхээс дутахгүй байх. $600 vs $50 гээд харьцуулаад хар л даа ирмэх

Windows, Adobe яагаад кодоо нээлттэй байлгадаггүй вэ гэхээр тэдний кодыг өөр нэг нь аваад ижил юм хийчихвэл орлого нь багасах болохоор л тэр шүү дээ?? Хамгаалалтын талын бага зэрэг л асуудал байх байх.

Нээлттэй мөртлөө, худалдаад, хөгжүүлээд явах боломжтой. Тэгэхээр энд НЭЭЛТТЭЙ ХААЛТТАЙ нэрийн дор ХУДАЛДААНЫ бол ҮНЭГҮЙ програмуудыг хольж ярьж болохгүй байхаа. Нээлттэй эхийн худалдаалагддаг програмууд одоогоор хаалттай эхийг арай гүйцээгүй байгаа ч ер нь бол цаг нь ирсэн гэж боддог.

Миний хувьд "хөгжүүлэгч програмист" биш, бие дааж сурсан бага зэрэг вебийн хөгжүүлэлт хийдгээс биш нээлттэй эхийн ч юм уу мэргэжилтэн, програм зохиогч биш тэс өөр мэргэжлийн хүн л дээ.

Тэгээд өөрийн нүдээр хараад хэлэхэд:
Десктоп компьютер дээрээ Ubuntu үйлдлийн систем суулгаад хэрэглэдэг. wine ашиглаад зарим нэгэн үнэгүй хаалттай эхийн програмуудыг бас ганц нэгийг суулгаж хэрэглэдэг.
Бас нэгэнт сурсан юмыг сураар боож болохгүй гэж зарим програмыг хулгайлж хэрэглэдэг (ичих :-p сүүлийн үед гэхдээ бараг л хэрэглэхээ больсоон баярлах ). Тэгээд нэг зүйлийг хэлэхэд энгийн хэрэглээ, жижиг дунд бизнесийн салбарт бол Нээлттэй эх үнэгүй, эсвэл хямд байх боломжийг нээж өгч байгаагаараа МАНАЙ орны нөхцөлд бол Microsoft-оос хамаагүй хямд Ubuntu системийн хувьд илүү юу гэхээс ДУТУУ ЗҮЙЛ ОГТ БАЙХГҮЙ гэж дүгнэдэг. Итгэхгүй бол өөрөө суулгаад хэрэглээд үз л дээ ирмэх Миний компьютер дээр найзууд ирж суугаад л хэрэглээд л явдаг. Огт Linux гэж мэдэхгүй хүмүүс зүгээр л суугаад, хэрэгтэй юмаа бүгдийг нь хийгээд л явцгаадаг.

-Суухдаа маш амархан сууна,
-хэрэглээний бүх програмууд байж л байна,
-нэг суулгачихсан л байхад windows шиг мэдрэл гацаа болж 3 сар болоод хэн нэг халтуурчинд 10000 төгрөг өгч хамаг юмаа устгуулж эхнээс суулгуулах хэрэггүй. гээд л ер нь л бол давуу зүйлс маш олон бий дээ.

Би бол Microsoft Монголд хэрэггүй гэж боддог :p

Аль ч түвшиндээ... Гэхдээ мэдээж 100% туйлширч болохгүй л дээ. Гэхдээ л яваандаа нээлттэй нь ялна гэдэгт бол 110% итгэлтэй байдаг. Тэрэнд чадвал бас хуруу нэмэхсэн гэж бодож явдаг юм. ярзайтал инээх

АА ТИЙМ НЭГ ЧУХАЛ ЗҮЙЛ НЭМЖ ХЭЛЭХЭД ХААЛТТАЙ ҮНЭТЭЙ ПРОГРАМУУДЫГ ХУЛГАЙЛЖ, КРЭКДАЖ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД, ӨӨРӨӨ КРЭКДААГҮЙ ХЭН НЭГНИЙ ХИЙСЭН МЭДЭХГҮЙ ПРОГРАМЫГ ДЭЭР НЬ АЖИЛЛУУЛЖ БАЙГАА ТОХИОЛДОЛД ТЭР ХҮН ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛ БЭЛГЭВЧГҮЙ ДОХ-ТОЙ ХҮНТЭЙ УНТАХТАЙ АДИЛ ЗҮЙЛ ирмэх

Тэгэхээр нэг бол нэлээдгүй мөнгө төлөөд хариуцлагатай гэгдэх хаалттай кодтой програмыг сонгох эсвэл үнэгүй болон хямд үнэтэй нээлттэй эхийг сонгосон нь дээр.

Хаалттай кодтой програмыг хулгайлж хэрэглэх нь хамгийн ТЭНЭГ зүйл гэдгийг л хэлмээр байна баярлах Нөгөө хариуцлага энэ тэр чинь 0% гэсэн үг шүү дээ. Бөөн бөөс...
Бас мөнгө төлж авсан, мөнгө төлж вирусын програм суулгалаа гээд өөрөө ямар нэгэн байдлаар буруу үйлдэл хийгээд, эсвэл огт цоо шинэ вирусээр компьютер халдварлагдлаа гэхэд хэрэглэгч өөрөө л хариуцлага хүлээдэг юм биш үү? Гол нь ямар ч системийг хэрэглэхэд хүнд тодорхой мэдлэг байх зайлшгүй хэрэгтэй. Алх байлаа гээд хадаас яаж хаддаггийг мэдэхгүй л бол угаасаа хадаж чадахгүйн адил гээд хэлчихвэл дөхөж очих болов уу ирмэх

xvv хэзээ бичсэн: 11:59, 2009-7-26 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant