Монголын засгийн газар цөмийн хог хаягдлыг нутагтаа хаяулах талаар Японы ЗГ-т санал тавьсаар байна

Монголын засгийн газар Японтой цөмийн хог хаягдлын асар том агуулахыг барих, цөмийн энергийн эх үүсвэр болох ураныг олборлож экспортлох чиглэлд  хамтын ажиллагааны талаар яаравчлах саналыг тавьсаар үргэлжлүүлсээр байгаа бололтой? Магадгүй зарим нэгэн ухвар мөчид Монгол төрийн түшээд бидний хулихан дээр цэцэг ургуулж байгаад л эх орноо дэлхийн нийтийн цөмийн хогийн сав болгон хувиргах гээд л зүтгээд байх шиг байна даа. Дэлхийд алдартай иймэрхүү том сонин сэтгүүлүүд ингэж бураад байна ч гэж юу байхав, удаа дараа...

Манжийн дарлалд Монголыг оруулж устгах дөхсөн иймэрхүү төрийн түшээд эртнээсээ Монголд байсаар байсан. Одоо бүр үр үндсээр маань устгах хүмүүс нь ийм зүйл хийж байгаа бололтой. Бид одоо л тэмцэхгүй бол оройтох мэт? Бид хараад л суугаад байвал энэ хэвээрээ үргэлжилсээр энэ зүйл хийгдээд хэзээ хойно бид харамсаад ч барахгүй зүйл болох нь. Залуусаа бүгд нийлж тэмцэх хэрэгтэй биш үү?

EPA-Environmental Protection Agency хэмээх гоё нэртэй томоос том цөмийн хаягдлын савыг нэрлэж байгаа. Дэлхийн бусад улс оронд ард иргэд нь эсэргүүцээд огт бариулдаггүй, АНУ-д л гэхэд Юкка уулын төсөл асар их мөнгө зарсан байсан ч гэсэн ард түмний эсэргүүцлээс болоод дундаасаа зогсоогдсон байдаг... Гэтэл бид ийм зүйлийг эх нутагтаа бариулах гэж үү?

Та энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:  http://nuclearfreemongolia.com/  хуудаснаас орж авч болно.

Мэдээллийн эх сурвалж:



2012-2-26,13:52 | Ангилал: Мэдээ
Илгээх | 3161 хүн уншсан | Бичсэн: Алмас

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (8) | :

Сэтгэгдэл бичиж буй танд баярлалаа. Хэрэв та ямар нэг зүйл асуух гэж байгаа бол асуулт тавихын өмнө энд дарж уншаарай.

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
Харин тиймээ? намар элбэгдоржийн хоригийг уншаад тайвширсан шдээ. унтарсан гал гэж бодож байтал дахиал дөл нь авалцаад эхлэх шив. арын эзэд нь мэдээж том гүрнүүдийн сонирхол байгаа. харин мэдлэгтэй, ухаантай сэхээтэнлэг монгол давхаргынхан үүнийг хөөргөж хүсээд байгаад нь гайхах юмаа. Хавар зун намаржин уур хүрч байлаа. иргэний дайны байдалд аваачих том асуудал намжлаа гэж байтал эргээд сөхөгдөх гээд байгаад уур маш их хүрч байна. Залуус 11нд эсэргүүцэх хэрэгтэй. очиж масктай эсэргүүцэл илэрхийлье. ууртай
Цагаан хараацай хэзээ бичсэн: 14:58, 2012-3-5 | |
Эхлэх биш угаасаа худал хэлээд үргэлжлүүлээд байгаа хэрэг байх л даа..
Алмас хэзээ бичсэн: 14:26, 2012-3-5 | |
Дахиал нөгөө эзэнгүй цөмийн станцаар халхавчилсан цөмийн хог, шаарны лобби эхэлчихэж үү? удахгүй монголын газар шороо бол цөмйин хогыг ховх сорж устгадаг шинж чанартай гээд нэг "эрдэмтэн" нь тогтоогоод эхлэхэд гайхах юм алга. Далд санаа нь Монголыг хогийн сав болгоод ч атугай баяжчих санаатай хэдэн ухвар мөчид шуналтангууд тайван ч амьдруулахгүй ядаргаатай юмаа. Алс нь газар шороондоо мөргөдөг байсан бол цөмийн шааранд мөргөдөг улс болох нь ээ чааваас гэж.
Цагаан хараацай хэзээ бичсэн: 14:22, 2012-3-5 | |
3-р сарын 11нд жагсаал болно гэсэн заавал оролцоорой.
Алмас хэзээ бичсэн: 13:32, 2012-3-5 | |
zail zail bichij bhiinhaa orond neg yum hiigeech malnuudaa ууртай
TZ хэзээ бичсэн: 11:14, 2012-3-5 | |
Цөмийн станц төдий зүйл биш ээ. Цөмийн хорт аюулт хаягдлыг мөнгөөр нутагтаа авч ирэх асар аюултай ухаангүй зүйлийг хийх гэж байна даа... Ядаж байхад сүх далайтал үхэр амар гэдэг шиг Монголчууд бид ч үнэхээр үхэр шиг тайван улсууд юм даа. ууртай
xvv хэзээ бичсэн: 20:59, 2012-3-4 | |
bi
yaanaaaaaa hoorhii muu eh oron mini
Зочин хэзээ бичсэн: 21:44, 2012-2-26 | |
mongol uls eneeder hoshnogoo archij chadahgui baij yun tsemiin stants vdeeee,
Зочин хэзээ бичсэн: 16:59, 2012-2-26 | |
idiomatic-dormant
idiomatic-dormant