Админ

Монголын веб сайтуудын админ, вебмастеруудад уриалах нь!

Сайн байна уу,

Бид Монголд интернетийг хөгжүүлж, хүмүүст хүргэх, цаашлаад эх орныхоо хөгжилд, түүнээс дамжаад өөрсдийнхөө ирээдүйд бага ч болов хөрөнгө оруулалт хийж нэмэр болох гэж энэ ажлыг хийдэг гэж ойлгож байна. Дан ганц мөнгө, эсвэл хэрэглэгчдийг цуглуулж, нэр хүнд олох гэж биш байх. 

Интернет нь олонд хүрэх мэдээллийн хэрэгсэл учраас бидний үйл ажиллагаа Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хүрээнд, Монгол улсын хууль эрх зүйн хүрээнд байх ёстой болов уу. Хэдийгээр одоогийн түвшинд интернетэд тодорхой насны хязгаарын тодорхой хүрээний хүмүүс хэрэглэж байгаа байх. Гэвч удахгүй ямар болох нь тодорхой. Тиймээс Монголын интернетийн орчныг цэвэр цэмцгэр байлгах нь бидний үүрэг болов уу! Юмыг бохирдуулах амархан ч цэвэрлэх нь ямар хэцүү байдаг вэ.

Хэн ч өөрийн өсөж яваа үр хүүхэддээ зарим нэгэн сайт шиг замбараагүй, дор хаяж хэтэрхий гудамжны, бусдыг доромжилсон болон хараалын үгсийг замбараагүй хэрэглэж бичсэн зүйлсийг уншуулж, үзүүлж харуулахыг хүсэхгүй нь лав. Би лав хүүхдэд ээ хар багаас нь амьдралын хар завааныг дэлгэж харуулахыг, тийм нөлөөнд автуулахыг хүсэхгүй.

Жоохон хүүхдийн хажууд хараалын үг хэрэглэчихэд ямар хурдан тусгаж авдаг билээ, бид өөрсдөө ч дунд, ахлах сургуульд байхдаа ямар хэмжээнд юмыг тусгаж, дуурайж авдаг байснаа бодох хэрэгтэй байх.

Блог хэмээх салбар интернетийн нэг салшгүй хэсэг болон хөгжиж байна. Энд хүмүүс өөрийн блог дээр холбоос тавих, эрх чөлөөтэй байдаг ч үүний хажуугаар иймэрхүү бохир заваан зүйл тархах нэг нөхцөл болж байгаад эмзэглэж явдаг юм. Иймээс та бүхнийг ч энэ талаар тунгаан бодох болов уу хэмээн энэ бичлэгийг бичиж байна.

Бидний хувьд blogmn.net сайтдаа үйлчилгээний нөхцөлдөө энэ талаар тусган, тодорхой веб сайтуудын хаягийг хар жагсаалтанд оруулж үгийн шүүлтүүр хэлбэрээр автоматаар хориглодог.

Та бүхнийг ч гэсэн энэ талаар ямар нэгэн хэлбэрээр арга хэмжээ авахыг уриалах гэсэн юм. Монгол улсын хувьд одоогоор төрөөс интернетийн хүрээнд хэмжээ хязгаар, хяналт тавьдаггүй гэж ойлгодог. Тавих нь ч бас учир дутагдалтай. Тиймээс энэ тал дээр бид өөрсдөө хичээж ажиллах хэрэгтэй болов уу.

Та бүхэн бусад сайтууд болон админуудад энэ талаар дамжуулан уриална уу.

 

Блог бичигч нийт Монголчууддаа уриалга!

Сайн байна уу,

Интернет нь олонд хүрэх мэдээллийн хэрэгсэл учраас бидний бичлэг нь Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс зүйн хүрээнд, Монгол улсын хууль эрх зүйн хүрээнд байх ёстой болов уу. Хэдийгээр одоогийн түвшинд интернетэд тодорхой насны хязгаарын тодорхой хүрээний хүмүүс хэрэглэж байгаа байх. Гэвч удахгүй ямар болох нь тодорхой. Тиймээс Монголын интернетийн орчныг цэвэр цэмцгэр байлгах нь бидний үүрэг болов уу! Юмыг бохирдуулах амархан ч цэвэрлэх нь ямар хэцүү байдаг билээ дээ.

Хэн ч өөрийн өсөж яваа үр хүүхдэд ээ зарим нэгэн сайт шиг замбараагүй, дор хаяж хэтэрхий гудамжны, бусдыг доромжилсон болон хараалын үгсийг замбараагүй хэрэглэж бичсэн зүйлсийг уншуулж, үзүүлж харуулахыг хүсэхгүй нь лав. Би лав хүүхдэд ээ хар багаас нь амьдралын хар завааныг дэлгэж харуулахыг, тийм нөлөөнд автуулахыг хүсэхгүй.

Жоохон хүүхдийн хажууд хараалын үг хэрэглэчихэд ямар хурдан тусгаж авдаг билээ, бид өөрсдөө ч дунд, ахлах сургуульд байхдаа ямар хэмжээнд юмыг тусгаж, дуурайж авдаг байснаа бодох хэрэгтэй байх.

Блог хэмээх салбар интернетийн нэг салшгүй хэсэг болон хөгжиж байна. Энд хүмүүс өөрийн блог дээр холбоос тавих, эрх чөлөөтэй байдаг ч үүний хажуугаар иймэрхүү зүйлийг сурталчилж, бохир заваан зүйл тархах нэг нөхцөл болж байгаад эмзэглэж энэхүү бичлэгийг бичиж байна. Иймээс та бүхнийг ч энэ талаар тунгаан бодох болов уу хэмээн энэ бичлэгийг бичиж байна.

Та бүхнийг ч гэсэн энэ талаар ямар нэгэн хэлбэрээр арга хэмжээ авахыг уриалах гэсэн юм. Монгол улсын хувьд одоогоор төрөөс интернетийн хүрээнд хэмжээ хязгаар, хяналт тавьдаггүй. Энэ тал дээр бид өөрсдөө хичээж ажиллах хэрэгтэй болов уу.

Та бүхэн бусад блогчиддоо энэ талаар дамжуулан уриална уу!

 

  • 2664
  • 9
  • 0

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

estabish community
бид эхний ээлжинд зөвлөл байгуулах хэрэгтэй. Энэ нь тийм ч айхтар зүйл бишээ. Зүгээр л хамтарч ажиллах баг гэхэд болно. Үүний дараа форум ч юмуу эсвэл нэг cms сайт бэлэн болгож түүн дээрээ энэ тухай илүү дэлгэрэнгүй бичиж, ямар сайт блог дүрэм мөрдөхгүй байгаа зэргийг нийтлэж сануулж байх юм л даа. gnu гэж байдаг шиг public license гаргавал ямар вэ гэсэн санаа байна.
gnu - монгол орчуулга нь энд байна.
http://openmn.org/index.php?pageid=12&op=read&item=13
jagaarj (зочин) хэзээ бичсэн: 2008-02-21 10:23 | |
Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй байсиймаа. Одоо хүчирхэг болоход Эв нэгдэл дахиад л хэрэгтэй
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 2008-02-21 10:10 | |
Харин юу хийх үү? Мань чинь дэмжихэд бэлэн байна!
xvv хэзээ бичсэн: 2008-02-20 20:26 | |
we can do it
Олон хүндрэлтэй асуудал тулгарах нь ойлгомжтой. Тэгнэ гээд хойшоо суугаад байвал бүтэхгүй шүү дээ. Болгоно бүтээнэ гэж урагшаа дайрах хэрэгтэй.

best regards,
caak team
super moderator
jagaarj (зочин) хэзээ бичсэн: 2008-02-20 15:33 | |
Сэтгэгдэл
дэмжиж байна :) хэрхэн яаж гэдэг нь хэцүү л дээ. Хүмүүсийг уриалаад л байгаа юм. Ямар ч байсан уншсан нэг нь юм бодоод гарч байгаа гэж найдаж байгаа шүү. Чи саак.мн-ы юу вэ?

Зассан: xvv хэзээ: 2008-2-18 07:28
xvv хэзээ бичсэн: 2008-02-19 02:42 | |
tiim shuu
Цаашдаа энэ талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулбал ямар вэ. Блог, сайт нээж хүмүүсийг уриалвал энэ нь бидний ирээдүйдээ оруулж буй том хөрөнгө оруулалт гэж бодож байна. харин та бүхний хувьд.
jagaarj (зочин) хэзээ бичсэн: 2008-02-19 02:26 | |
Гүрээд: Дэлхий даяар л блогийн шуурга болж байх шиг байна даа. happy

жагаад: Баярлалаа харин уг нь тэгж бодсон чинь... Хүмүүс тусгаад авбал уг нь баяртай л байна happy
Админ хэзээ бичсэн: 2008-02-18 07:35 | |
it's good content
Сайн уу чиний бичлэгүүдийг уншлаа. Их сонирхолтой нийтлэлүүд байна. Ялангуяа дээрх нийтлэл чинь, энэ тал дээр цаашид идэвхтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж бодож байна.
sincerely yours
jagaarj
jagaarj (зочин) хэзээ бичсэн: 2008-02-18 03:44 | |
okey
okey unen shvv

oiriin ued bas arai l denduu bolood b.gaashvv

yadaj 2 jiliin umnu bol arai l gaigui b.san daa

ter ued olon ch blog baigaagui, teed l gaigui gej helj boloh hemjeend b.sna baih

harin odoo bol mongol heldeerh blog site-uud shilee daran garch irj , tedniig hereglej bui hereglegch uuriin oron zai gesen het dawarsan setgegdelteigeer
eldew yanziin bichleg bicheh bolson ni niigemd bidnii hoich ued bas l sainaar nuluuluhgui bolow uudaa

hehe

yamartai ch sanal neg b.n

eniig chini blogtoo huulchii:)
s_guree хэзээ бичсэн: 2008-01-31 21:10 | |



:-)