Хэдхэн хоногийн өмнө Vista гэдэг бүсгүйтэй танилцаад DVD-г нь DVD уншигчдаа шургуулчихсан асар таалагдлаа Эгчийг нь ч уг нь танина л даа, тэгээд эгч дээр нь ажилладаг л байсан юм. Тэгээд урьд нь хүмүүст байсныг нь үзээд Vista нээх таалагдахгүй байсан юм. Баахан л будаг будаг шунх болсноос биш их удаан хөдөлгөөнтэй, тэгээд нэг юм хэлэхээр өөдөөс 2-3 удаа асууж байж хийнэ энэ тэр гээд л ер нь нэг л таалагдаагүй. Тэгсэн өчигдөр XP эгчтэй нь жоохон муудалцаад, Vistaшкагийн DVD-тэй тааралдаад оруулж ирээд суулгаад үзсэн чинь шал ондоо шүү
Суухдаа ч сайхан хүүхэн миа залууг голдог шиг их л олон шаардлага тавих юм. Арга ч үгүй биз дээ Анжелина Жолли Алмастай хөтлөлцөөд явж байвал тийм сайхангүй л байх Миний муу юуг бас удаан байна, жижигхэн юутай юм байна гэж бас голоод л байгаа юм. Минийх ч уг нь PentiumIV 1.6GHz, 768mb 200MHz RAM, GeForce2 64mb гээд цагтаа ч цалгиж явсан эд л дээ. Одоо л хэн ч тоож харахгүй болчих гээд байгаа болохоос Тэгээд Vistaшкагаа жоохон аргадаж байгаад суулгаад эвийг нь олоод энд тэнд жоохон илж таалсан чинь ч эгчээсээ лав дутахгүй л юм байна. Гол нь л том юунд л их дуртай дамшиг юм. Юу гэж нөгөө юу шүү дээ нөгөө хатуу юм. Юу гээд байдаг билээ дээ аа тийм хатуу диск л томтой байхгүй бол яаж ч аргадаад нэмэргүй бололтой юм билээ. Дор хаяж 10Гб дээр л сууна гээд маяглаад байсан, ганцаараа шүү дээ! Тэхдээ яах аргагүй хараад байхад сайхан дамшиг юмаа.
Эхлээд суулгаад байхад бас жоохон лазагнаад, хэлсэн болгоныг давтуулж байж хөдлөөд, хамаг юмаа нуучихаад жоохон тийм байсан юм.
1. Тэгэхээр нь UAC (User Account Control) гэдэг сайн мэдэхгүй хүмүүс хамаагүй оролдож байхаас нь хамгаалсан чихний бөглөөсийг нь аваад тавьчихлаа.
2. System Restore гээд баахан новш цуглуулж болгоомжлоод байдаг зангий нь ч бас Disable болгочихлоо.
3. Тэгээд Best look бишээ best ажиллагаа шүү дээ, царайны сайхнаар цай сүлкүйээ гээд жоохон уяраачихсан чинь бүх юм ОК болоод явчлаа шүү
4. Тэгээд Folder Options-оор нь жоохон оролдоод хамаг юмыг нь ил гаргаад авсан Сайхан байна даа
5. Дээр нь нэмээд Start menu-ээ classic стилээр сонгож болно.
Гэм нь жоохон хуучин муусайн програмуудыг маань голоод л байна. Би ч шинэчлээд л байна Ер нь их боломжийн цэвэрхэн, шинэ програмуудтай сайхан л болж байна даа.
За та ч гэсэн Vista-г сонирхож байвал яаж аргадах талаар дэлгэрэнгүй ганц нэг нууцаа дэлгий (Gehdee tom yutai humuust bol ch neg ih heregtei ed bish l dee Tom saihan hurd huchtei, chalh saitai yutai baisan bol ingej guij guvshq guyadaad l avq yu ):
1. Start товч дээр дараад Start Search гэсэн талбарт msconfig гэж бичээд Enter дар. System Configuration гэсэн цонх нээгдэнэ. Тэнд Tools хөндлөн цэс рүү ороод Disable UAC -г жагсаалтаас олоод дарж идэвхижүүлээд Launch дээр дараад. ОК. Тэгээд компьютерээ унрааж асаагаад ямар дуулгавартай болсныг нь хараарай
2. Control Panel -> System гэж орох буюу Windows logo товчийг дарж байгаад Pause Break товчийг дарж System-н тохиргоог нээгээд Advanced System Settings-г нээнэ. System Protection хөндлөн цэс рүү ороод Automatic restore points цонхонд дискнүүдийн урд талын чагтыг аваад Apply->ОК
3. Control Panel -> System гэж орох буюу Windows logo товчийг дарж байгаад Pause Break товчийг дарж System-н тохиргоог нээгээд Advanced System Settings-г нээнэ. Advanced хөндлөн цэс рүү ороод Performance-н Settings товчийг дараад Custom гэдгийг сонгоод хэрэггүй гэж үзсэн будаг шунхнуудыг нь сонгож арилгаж болохоос гадна Adjust for best performance гэсэн ч болно. Би бол Custom гэж байгаад хамгийн доод талын Use visual styles on windows and buttons гэдгийг үлдээсэн
4. Control Panel -> Folder Options за ийшээ ороод бол өөрөө тохиргоогоо хийгээрэй. Энд Windows Explorer буюу файлын хөтчийн дээд меню, статус бар гаргах г.м зарим зүйлсийг гаргаж ирж болно.
5. Start товчин дээр хулганы баруун товчийг товшоод Properties гэж ороод ойлгомжтой,.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
bi ch egchtei ni yvaad bgaaldaa. ubuntu giin neg cdtei bolso neg zavandaa terniigee oroldj surdimuu geel...
Урд тал, ард тал аль алинд нь дуу байхгүй байгаа юм уу?
Тэгээд иймэрхүү асуултаа блогоос илүү Самбар юм уу мэил сүлжээгээр тавьж байвал зүгээр байна. Баярлалаа
http://www3.asuultserver.com/forum/viewtopic.php?p=4677910
REG add HKCUSoftwarePoliciesMicrosoftWindowsSystem /v DisableCMD /t REG_DWORD /d 0 /f
гэдгийг хуулаад ажиллуул. cmd нээнэ.
Бас
REG add HKCUSoftwareMicrosoftWindowsCurrentVersionPoliciesSystem /v DisableRegistryTools /t REG_DWORD /d 0 /f
энийг хуулаад ажиллуул. Regedit-ийг нээж өгнө.
REG add HKCUSoftwareMicrosoftWindowsCurrentVersionPoliciesSystem /v DisableTaskMgr /t REG_DWORD /d 0 /f
энэ Task Manager нээнэ.
gpedit.msc нээгдэхгүй байгаа юм уу?
REG add HKCUSoftwarePoliciesMicrosoftMMC /v RestrictToPermittedSnapins /t REG_DWORD /d 0 /f
ингээд нэг үз дээ!
Эсвэл энийг нэг туршаад үз дээ:
http://www.blogmn.net/uploads/x/xvv/8446.exe
Вирусээ цэвэрлэсний дараа энэ дээрх файлыг татаж аваад ажиллуулахаар windows-ын анх суусан үеийнхээс өөрчлөгдсөн гол системийн регистрүүдийг харуулна. Энэ дотроос CMD, Task manager, gpedit зэргээ хайж олоод fix гээд болох бололтой юм...
Зассан: xvv хэзээ: 2008-4-6 03:28
Command line дээрээ энийг хуулж тавиад ажиллуулаад үз дээ. Энэ UAC Enable болгох команд.
C:WindowsSystem32cmd.exe /k %windir%System32 eg.exe ADD HKLMSOFTWAREMicrosoftWindowsCurrentVersionPoliciesSystem /v EnableLUA /t REG_DWORD /d 1 /f
Болохгүй байвал:
Start ->Search дээрээ run гэж бичиж Command Prompt ажиллуулаад BCDEDIT гэж бичээд нээгдсэн цонхонд тохируулдаг гэнэ. Заавар нь энд байна. Гэхдээ ядаргаатай бололтой.
EasyBCD download page энэ софтыг татаж авч суулгаж байгаад илүү амархан бас тохируулж болно гэнээ.
Мэдээллийг http://apcmag.com/5023/dual_booting_xp_with_vista хаягнаас авав.
2. Vistа-гийн crасk-ийг энд дараад татаад ав. Readme дээрх Англи зааврын дагуу крэкдаад компьютер чинь брэнд компьютер болчихно. Дахиж genuine энэ тэр асуудалгүй болно. :D
Зассан: xvv хэзээ: 2008-4-15 11:03
Байхгүй бол вируснуудээ бүгдийг нь устгаж байгаад, хаалттай зүйлсийг нь бүгдийг нь гараараа нээх хэрэг гарна даа. Тэр Таск Менежерийг бас вирус хаачихаад тэгж гараад байдаг юм. Компьютерээ дөнгөж асах үед нь F8 товчийг дарж байгаад Safe Mode-оор ороод администратороор ороод үз. Гэхдээ эхлээд вирусээ цэвэрлэхгүй бол нэмэргүй дээ.
http://www.blogmn.net/lifepartner/2008/1/11463/
энэ бас алга болчихсон байгаа л болов уу.
google дээр enable task manager гээд хайгаад үз. зааврууд гарч ирнэ.