Алмас

Хэдхэн хоногийн өмнө Vista гэдэг бүсгүйтэй танилцаад DVD-г нь DVD уншигчдаа шургуулчихсан асар таалагдлаа баярлах Эгчийг нь ч уг нь танина л даа, тэгээд эгч дээр нь ажилладаг л байсан юм. Тэгээд урьд нь хүмүүст байсныг нь үзээд Vista нээх таалагдахгүй байсан юм. Баахан л будаг будаг шунх болсноос биш их удаан хөдөлгөөнтэй, тэгээд нэг юм хэлэхээр өөдөөс 2-3 удаа асууж байж хийнэ энэ тэр гээд л ер нь нэг л таалагдаагүй. Тэгсэн өчигдөр XP эгчтэй нь жоохон муудалцаад, Vistaшкагийн DVD-тэй тааралдаад оруулж ирээд суулгаад үзсэн чинь шал ондоо шүү ирмэх Ер нь анхнаасаа аргыг нь олвол ч дажгүй бүсгүй байна ирмэх End daraad zuragnuudaas ni uzej bolno ирмэх


Суухдаа ч сайхан хүүхэн миа залууг голдог шиг их л олон шаардлага тавих юм. Арга ч үгүй биз дээ Анжелина Жолли Алмастай хөтлөлцөөд явж байвал тийм сайхангүй л байх ирмэх Миний муу юуг бас удаан байна, жижигхэн юутай юм байна гэж бас голоод л байгаа юм. Минийх ч уг нь PentiumIV 1.6GHz, 768mb 200MHz RAM, GeForce2 64mb гээд цагтаа ч цалгиж явсан эд л дээ. Одоо л хэн ч тоож харахгүй болчих гээд байгаа болохоос ирмэх Тэгээд Vistaшкагаа жоохон аргадаж байгаад суулгаад эвийг нь олоод энд тэнд жоохон илж таалсан чинь ч эгчээсээ лав дутахгүй л юм  байна. Гол нь л том юунд л их дуртай дамшиг юм. Юу гэж нөгөө юу шүү дээ нөгөө хатуу юм. Юу гээд байдаг билээ дээ аа тийм хатуу диск л томтой байхгүй бол яаж ч аргадаад нэмэргүй бололтой юм билээ. Дор хаяж 10Гб дээр л сууна гээд маяглаад байсан, ганцаараа шүү дээ! Тэхдээ яах аргагүй хараад байхад сайхан дамшиг юмаа. ярзайтал инээх ирмэх

Эхлээд суулгаад байхад бас жоохон лазагнаад, хэлсэн болгоныг давтуулж байж хөдлөөд, хамаг юмаа нуучихаад жоохон тийм байсан юм.

1. Тэгэхээр нь UAC (User Account Control) гэдэг сайн мэдэхгүй хүмүүс хамаагүй оролдож байхаас нь хамгаалсан чихний бөглөөсийг нь аваад тавьчихлаа.
2. System Restore гээд баахан новш цуглуулж болгоомжлоод байдаг зангий нь ч бас Disable болгочихлоо.
3. Тэгээд Best look бишээ best ажиллагаа шүү дээ, царайны сайхнаар цай сүлкүйээ гээд жоохон уяраачихсан чинь бүх юм ОК болоод явчлаа шүү ярзайтал инээх
4. Тэгээд Folder Options-оор нь жоохон оролдоод хамаг юмыг нь ил гаргаад авсан ярзайтал инээх Сайхан байна даа баярлах
5. Дээр нь нэмээд Start menu-ээ classic стилээр сонгож болно.
Гэм нь жоохон хуучин муусайн програмуудыг маань голоод л байна. Би ч шинэчлээд л байна баярлах Ер нь их боломжийн цэвэрхэн, шинэ програмуудтай сайхан л болж байна даа.

За та ч гэсэн Vista-г сонирхож байвал яаж аргадах талаар дэлгэрэнгүй ганц нэг нууцаа дэлгий (Gehdee tom yutai humuust bol ch neg ih heregtei ed bish l dee ирмэх Tom saihan hurd huchtei, chalh saitai yutai baisan bol ingej guij guvshq guyadaad l avq yu ):

1. Start товч дээр дараад Start Search гэсэн талбарт msconfig гэж бичээд Enter дар. System Configuration гэсэн цонх нээгдэнэ. Тэнд Tools хөндлөн цэс рүү ороод Disable UAC -г жагсаалтаас олоод дарж идэвхижүүлээд Launch дээр дараад. ОК. Тэгээд компьютерээ унрааж асаагаад ямар дуулгавартай болсныг нь хараарай ирмэх
2. Control Panel -> System гэж орох буюу Windows logo товчийг дарж байгаад Pause Break товчийг дарж System-н тохиргоог нээгээд Advanced System Settings-г нээнэ. System Protection хөндлөн цэс рүү ороод Automatic restore points цонхонд дискнүүдийн урд талын чагтыг аваад Apply->ОК
3. Control Panel -> System гэж орох буюу Windows logo товчийг дарж байгаад Pause Break товчийг дарж System-н тохиргоог нээгээд Advanced System Settings-г нээнэ. Advanced хөндлөн цэс рүү ороод PerformanceSettings товчийг дараад Custom гэдгийг сонгоод хэрэггүй гэж үзсэн будаг шунхнуудыг нь сонгож арилгаж болохоос гадна Adjust for best performance гэсэн ч болно. Би бол Custom гэж байгаад хамгийн доод талын Use visual styles on windows and buttons гэдгийг үлдээсэн баярлах
4. Control Panel -> Folder Options за ийшээ ороод бол өөрөө тохиргоогоо хийгээрэй. Энд Windows Explorer буюу файлын хөтчийн дээд меню, статус бар гаргах г.м зарим зүйлсийг гаргаж ирж болно.
5. Start товчин дээр хулганы баруун товчийг товшоод Properties гэж ороод ойлгомжтой,. ирмэх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

tuslaach
Windows Pause товчны хослолоор System properties нээгээд, Device Manager нээж байгаад Print Screen хийгээд зургийг нь үзүүл дээ. urd ar tald iihan 2laa garahgui bna zaagaad ogooch tegvv l ih tus boloh geed bna гуниглах
urnaa (зочин) хэзээ бичсэн: 2011-05-04 00:22 | |
нжелина Жолли Алмастай gnee haha.

bi ch egchtei ni yvaad bgaaldaa. ubuntu giin neg cdtei bolso neg zavandaa terniigee oroldj surdimuu geel...
mongolia5t хэзээ бичсэн: 2010-04-17 10:53 | |
Windows Pause товчны хослолоор System properties нээгээд, Device Manager нээж байгаад Print Screen хийгээд зургийг нь үзүүл дээ.

Урд тал, ард тал аль алинд нь дуу байхгүй байгаа юм уу?

Тэгээд иймэрхүү асуултаа блогоос илүү Самбар юм уу мэил сүлжээгээр тавьж байвал зүгээр байна. Баярлалаа happy
Алмас хэзээ бичсэн: 2009-01-08 11:12 | |
uul ni sound card enee tereegee tanih shig l bolsiim daa
charol хэзээ бичсэн: 2009-01-08 01:17 | |
pc gee formatlaad vistagaa suulgavaa. tegtel pc nii maani neg ch duu garahaa bolichihloo. hichneen nuhaad ch medleg dutaad bna yuniih ve tuslaach
charol хэзээ бичсэн: 2009-01-08 00:51 | |
gegeen.com
tnx mate, hogjiltei garuu gui yu. happy
gegeenAustralia хэзээ бичсэн: 2008-05-30 13:57 | |
Vista-тай компьютер дээрээ XP давхар суулгахыг хүсвэл:

http://www3.asuultserver.com/forum/viewtopic.php?p=4677910
Дусал хэзээ бичсэн: 2008-04-21 15:58 | |
Сэтгэгдэл
Start->Run цонхонд:
REG add HKCUSoftwarePoliciesMicrosoftWindowsSystem /v DisableCMD /t REG_DWORD /d 0 /f
гэдгийг хуулаад ажиллуул. cmd нээнэ.
Бас
REG add HKCUSoftwareMicrosoftWindowsCurrentVersionPoliciesSystem /v DisableRegistryTools /t REG_DWORD /d 0 /f
энийг хуулаад ажиллуул. Regedit-ийг нээж өгнө.
REG add HKCUSoftwareMicrosoftWindowsCurrentVersionPoliciesSystem /v DisableTaskMgr /t REG_DWORD /d 0 /f
энэ Task Manager нээнэ.
gpedit.msc нээгдэхгүй байгаа юм уу?
REG add HKCUSoftwarePoliciesMicrosoftMMC /v RestrictToPermittedSnapins /t REG_DWORD /d 0 /f
ингээд нэг үз дээ!

Эсвэл энийг нэг туршаад үз дээ:
http://www.blogmn.net/uploads/x/xvv/8446.exe

Вирусээ цэвэрлэсний дараа энэ дээрх файлыг татаж аваад ажиллуулахаар windows-ын анх суусан үеийнхээс өөрчлөгдсөн гол системийн регистрүүдийг харуулна. Энэ дотроос CMD, Task manager, gpedit зэргээ хайж олоод fix гээд болох бололтой юм...

Зассан: xvv хэзээ: 2008-4-6 03:28
xvv хэзээ бичсэн: 2008-04-07 04:16 | |
Virus юм байна. Юуны өмнө Kaspersky ч юмуу сүүлийн үеийн вирусын програм суулгаад, update-ыг нь бүрэн хийх хэрэгтэй юм байна. Түүний дараа regedit, msconfig, gpedit бүгдийг нь гараараа нээх л хэрэгтэй болох нь дээ. cmd Command Prompt ажиллаж байна уу?
xvv хэзээ бичсэн: 2008-04-07 03:50 | |
Уг нь UAC-ыг офф болгосноос ч болоогүй л болов уу... Өөр ямар тохиргоонуудыг өөрчилсөн бэ?
Command line дээрээ энийг хуулж тавиад ажиллуулаад үз дээ. Энэ UAC Enable болгох команд.

C:WindowsSystem32cmd.exe /k %windir%System32 eg.exe ADD HKLMSOFTWAREMicrosoftWindowsCurrentVersionPoliciesSystem /v EnableLUA /t REG_DWORD /d 1 /f

xvv хэзээ бичсэн: 2008-04-07 03:42 | |
Туслаарай андуудаа...
Новш гэж цэгцэлдэг хүн болж яваад. uac-ыг нь off болгочихсон чинь байдаггүй ээ. c: дээрээс системтэй холбоотой ямар exe уншихаа байчихлаа. restore хийж болохгүй. regedit, msconfig, gpedit гэх мэт нь бүгд ажиллахгүй облчихлоо. новш новш. туслаарай ард түмээн...
BalU (зочин) хэзээ бичсэн: 2008-04-07 03:19 | |
rolling on the floor laughing crying
Зочин хэзээ бичсэн: 2008-03-20 16:29 | |
Сэтгэгдэл
Комьтерээ дөнгөж асангуут нь дээшээ товчийг дараад бай. Тэгээд ийм Windows Boot Manager гэсэн хар цонх гарч ирвэл Earlier Windows version эсвэл Previous Operation System гэж байвал тэрийг байхгүй бол Vista-ийн нөгөөхийг нь сонгоод ор.

Болохгүй байвал:
Start ->Search дээрээ run гэж бичиж Command Prompt ажиллуулаад BCDEDIT гэж бичээд нээгдсэн цонхонд тохируулдаг гэнэ. Заавар нь энд байна. Гэхдээ ядаргаатай бололтой.
EasyBCD download page энэ софтыг татаж авч суулгаж байгаад илүү амархан бас тохируулж болно гэнээ.
Мэдээллийг http://apcmag.com/5023/dual_booting_xp_with_vista хаягнаас авав.

2. Vistа-гийн crасk-ийг энд дараад татаад ав. Readme дээрх Англи зааврын дагуу крэкдаад компьютер чинь брэнд компьютер болчихно. Дахиж genuine энэ тэр асуудалгүй болно. :D

Зассан: xvv хэзээ: 2008-4-15 11:03
xvv хэзээ бичсэн: 2008-03-05 15:11 | |
vista
bi d deeree ehleed xp suulgasan daraa ni c deeree vista suulgasan tegsen vista ni achaalaad xp ni bdaggyi ee yaj xpgee ajiluulah ve? tegeed vista maani 30 honog geed bna . active neheed. eniig yah yy.
tuya (зочин) хэзээ бичсэн: 2008-03-05 13:57 | |
Компьютер чинь вирустсэн юм шиг байна. Үйлдлийн системээ дахиж суулгах боломж бий юу? Байвал уг нь тэр нь найдвартай. Болж өгвөл windows-өө дахиж суулгаад kaspersky ч юмуу сайн вирусын програм суулгасан нь дээр дээ.

Байхгүй бол вируснуудээ бүгдийг нь устгаж байгаад, хаалттай зүйлсийг нь бүгдийг нь гараараа нээх хэрэг гарна даа. Тэр Таск Менежерийг бас вирус хаачихаад тэгж гараад байдаг юм. Компьютерээ дөнгөж асах үед нь F8 товчийг дарж байгаад Safe Mode-оор ороод администратороор ороод үз. Гэхдээ эхлээд вирусээ цэвэрлэхгүй бол нэмэргүй дээ.
http://www.blogmn.net/lifepartner/2008/1/11463/
энэ бас алга болчихсон байгаа л болов уу.
google дээр enable task manager гээд хайгаад үз. зааврууд гарч ирнэ.
xvv хэзээ бичсэн: 2008-02-21 09:25 | |



:-)